AI технологид суурилсан ухаалаг нүдний шил нь сүүлийн жилүүдэд аажмаар түгээмэл болж, ялангуяа Хятадын залуу оюутнууд...

AI технологид суурилсан ухаалаг нүдний шил нь сүүлийн жилүүдэд аажмаар түгээмэл болж, ялангуяа Хятадын залуу оюутнууд шалгалтад илүү өндөр оноо авахын тулд ашиглах болсон байна. Камер болон дуу бичлэгийн функцтэй эдгээр төхөөрөмж нь том хэлний загвартай холбогдож, асуулт болон бичвэрийг сканнердан, хариуг нүдний шилний линз дээр шууд харуулдаг тул гаднаас анзаарахад бараг боломжгүй аж.

Өмнөх үеийн ухаалаг шилнүүд том, эвгүй хийцтэй байсан бол одоогийн загварууд нь энгийн нүдний шилнээс ялгагдахааргүй ...

Өмнөх үеийн ухаалаг шилнүүд том, эвгүй хийцтэй байсан бол одоогийн загварууд нь энгийн нүдний шилнээс ялгагдахааргүй болжээ. Xiaomi, Alibaba зэрэг компаниудын үйлдвэрлэсэн шинэ үеийн төхөөрөмжүүд илүү нимгэн, загварлаг болсон байна. Хэдийгээр ийм төрлийн төхөөрөмжийг улсын хэмжээний элсэлтийн шалгалт болон төрийн албаны шалгалтад ашиглахыг хориглосон ч энгийн сургуулийн шалгалтуудад нууцаар ашиглах явдал үргэлжилсээр байгаа аж.

Хонконгийн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн судлаачдын хийсэн туршилтаар AI загвартай ухаалаг шил зүүсэн оюут...

Хонконгийн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн судлаачдын хийсэн туршилтаар AI загвартай ухаалаг шил зүүсэн оюутан 100 сурагчийн дундаас эхний 5-д багтаж, 100 онооноос дунджаар 92.5 оноо авсан бол нийт оюутнуудын дундаж 72 байсан байна.

Ийм төрлийн ухаалаг шилний үнэ 270–1000 гаруй ам.долларын хооронд хэлбэлздэг тул зөвхөн шалгалтад ашиглах зорилгоор х...

Ийм төрлийн ухаалаг шилний үнэ 270–1000 гаруй ам.долларын хооронд хэлбэлздэг тул зөвхөн шалгалтад ашиглах зорилгоор худалдаж авах нь ихэнх оюутнуудад ашиггүй. Харин Xianyu зэрэг хуучин барааны платформ дээр өдөрт 40–80 юаниар түрээслэх боломж олгож байгаа нь хэрэглээг улам нэмэгдүүлж байна.

Хэбэй мужийн нэгэн оюутан “шалгалтад унах магадлалтай хичээлүүд дээрээ AI шил ашигладаг” хэмээн ярьсан бөгөөд жижиг б...

Хэбэй мужийн нэгэн оюутан “шалгалтад унах магадлалтай хичээлүүд дээрээ AI шил ашигладаг” хэмээн ярьсан бөгөөд жижиг бөгж хэлбэртэй удирдлагаар асуултыг сканнердаж, AI-аас хариу авч нүдний шил дээрээ харах боломжтой аж. Мөн тэрбээр өөрийн төхөөрөмжийг бусад оюутнуудад түрээслэдэг байна.