Ухань хотын Нийтийн аюулгүй байдлын газрын Замын хөдөлгөөний хэлтсийн мэдээлснээр оройн 20:57 цагаас эхлэн роботаксиу...

Ухань хотын Нийтийн аюулгүй байдлын газрын Замын хөдөлгөөний хэлтсийн мэдээлснээр оройн 20:57 цагаас эхлэн роботаксиуд гэнэт ажиллахаа больсон тухай дуудлагууд ирж эхэлсэн байна. Улмаар нэг компанийн буюу Baidu-ийн ажиллуулдаг “Apollo Go (蘿蔔快跑)” үйлчилгээний 100 гаруй автомашин зэрэг доголдсон нь тогтоогджээ.

Зарим зорчигчид автомашинаас гарч чадахгүй, дотор нь 90 минут хүртэл түгжигдсэн бол зарим нь замын голд зогссон тул а...

Зарим зорчигчид автомашинаас гарч чадахгүй, дотор нь 90 минут хүртэл түгжигдсэн бол зарим нь замын голд зогссон тул айж бууж чадаагүй байна. Нэгэн зорчигч “үйлчилгээний төв рүү олон удаа залгасан ч бодит тусламж авч чадаагүй” хэмээн гомдолложээ.

Сошиал сүлжээнд тарсан бичлэгүүдэд олон роботакси хотын янз бүрийн гудамжинд дохионы гэрлээ анивчуулсан байдалтай зог...

Сошиал сүлжээнд тарсан бичлэгүүдэд олон роботакси хотын янз бүрийн гудамжинд дохионы гэрлээ анивчуулсан байдалтай зогссон нь харагдсан бөгөөд зарим нь хөнгөн мөргөлдөөнд орсон ч хүний бэртэл гэмтэл бүртгэгдээгүй байна.

Юунаас болж ийм доголдол гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд “Apollo Go” үүнийг “магадгүй системийн алдаа” гэж тайлбарласан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.