Тоншуул — Төвлөрөхийн үнэ цэнэ

Тоншуул модыг олон дахин тоншиж байгаа нь утгагүй мэт санагдаж болох ч үнэндээ маш ухаалаг үйлдэл юм. Тэр нэг цохилтоор модыг хугалах гэж оролддоггүй, бас энд тэндгүй цохиж цаг алдахгүй. Харин нэг л цэг дээр тууштай ажиллаж, аажмаар зорилгодоо хүрдэг. Харин бид ихэнхдээ:

  •  Бүхнийг хурдан авахыг хүсдэг
  • Том үр дүнг богино хугацаанд хүлээдэг. 
Гэвч жинхэнэ амжилт нь төвлөрөл, тууштай байдлаас эхэлдэг болохыг байгаль бидэнд сануулж байна. 
Загас — Урсгал сөрөхийн тус

Загас урсгал сөрж сэлдэг нь амьдралаа хүндрүүлэх гэсэн хэрэг биш. Харин ингэснээр илүү их ус, илүү их хүчилтөрөгч, илүү их хоол түүний хажуугаар урсаж өнгөрдөг. Өөрөөр хэлбэл — өсөлт эсэргүүцэл дунд бий болдог. Харин бид:

  • Тохиромжтой, амар замыг сонгодог
  • Тав тухтай бүсээс гарахаас зайлсхийдэг

Үүний үр дүнд бид нэг л амьдралыг олон дахин давтаж амьдардаг. 

Хэрвээ та амжилттай, аз жаргалтай, илүү их эерэг боломжийг хүсэж байвал урсгал сөрөхөөс бүү ай.
Арслангийн бамбар — Туршлагаар суралцах

Арслангийн бамбарууд ан хийхийг номоор биш, бодитоор сурдаг. Тэд алдаж, оролдож, дахин дахин туршиж байж чадвартай болдог. Өөрөөр хэлбэл: суралцахын тулд “гараа бохирдуулах” хэрэгтэй. Харин бид:

  • Онол уншиж, бэлдэж л байдаг
  • Гэвч бодит үйлдлээс айдаг
Гэтэл жинхэнэ чадвар зөвхөн туршлагаас л бий болдог.
Нохой — Эхлээд өг, дараа нь ав

Нохой хэзээ ч: “Намайг эхлээд хооллож, асарч байж би баярлана” гэж боддоггүй.

Харин:

  • Эхлээд сэтгэлээ илэрхийлдэг
  • Эхлээд хайр, итгэл өгдөг

Ингээд л хариуд нь бүхнийг авдаг.

Орчин үед амжилт зөвхөн юу хийж байгаагаас биш, хүмүүст ямар мэдрэмж төрүүлж байгаагаас ихээхэн хамаарна.
Могой — Гомдоллох хэрэггүй

Хэдийгээр могой гаргүй, хөлгүй, хараа муутай ч тэр хэзээ ч гомдоллодоггүй. 

Харин:

  • Байгаа зүйлээ ашигладаг
  • Хэрэггүй болсон зүйлээ орхиж чаддаг

Тэр арьсаа гуужуулж, шинэчлэгдээд цааш явдаг.

Тиймээс та өөрт байгаа бүхэндээ талархаж, өнгөрснөө орхи, урагшаа хөдөл.
Эцэст нь:

Байгаль бидэнд үг хэлэхгүй ч, амьдралын хамгийн гүн ухааныг харуулж чаддаг.

Тоншуул шиг төвлөр.
Загас шиг зоригло.
Арслан шиг хийж сур.
Нохой шиг эхэлж өг.
Могой шиг урагшил.

Заримдаа илүү ухаалаг болохын тулд ном уншихаас илүү байгаль ажиглахад л хангалттай байдаг.