Электрон төхөөрөмж үнэхээр аюултай юу?

Орчин үеийн онгоцнууд гар утаснаас болж осолдох хэмжээний эмзэг биш. Гэхдээ хөөрөлт, буултын үед анхаарал хамгийн чухал байдаг тул олон төхөөрөмжийн дохио, чимээ нь нисгэгчдийн анхаарлыг сарниулж болзошгүй аж. Тиймээс аюулгүй ажиллагааны үүднээс унтраахыг шаарддаг.

Нисгэгчид амардаг

Урт нислэгийн үед нисгэгчид ээлжлэн амардаг бөгөөд энэ нь албан ёсны журам юм. Ингэснээр ядаргаа үүсэхээс сэргийлж, хамгийн чухал үед бүрэн анхаарал төвлөрсөн байдалд байх боломжтой болдог. Нисгэгчдийн тал нь унтаж, тал нь сэрж байх үедээ хамтрагч нь унтсан болохыг анзаардаг. 

 Хатуу буулт яагаад болдог вэ?

Зорчигчдод эвгүй санагддаг хатуу буулт нь ихэнхдээ зориуд хийдэг үйлдэл байдаг. Ялангуяа бороотой үед онгоцны дугуй усан давхаргыг “сэтэлж”, гулсахаас сэргийлэхийн тулд илүү хүчтэй буулгах шаардлагатай болдог.

Том нислэгийн компани нь туршлагатай нисгэгч ажилладаг баталгаа биш

Зарим нислэгийг үндсэн компани биш, гэрээт (regional) компаниуд гүйцэтгэдэг. Ийм тохиолдолд нисгэгчдийн туршлага, цалин, сургалтын түвшин ялгаатай байж болдог.

Хүчилтөрөгчийн маск яагаад богино хугацаатай вэ?

Онгоцны бүхээгийн даралт алдагдвал хүний ухаан алдах хугацаа ердөө 15–20 секунд байдаг. Маскны хүчилтөрөгч энэ хугацаанд ухаан алдахгүй байлгаж, онгоцыг доош буулгах хүртэл амьсгалах боломж олгодог. Хүчилтөрөгчийн маск нь ердөө л 15 минутын турш л ажиллах хүчин чадалтай. 

Ариун цэврийн өрөөны ус маш бохир

Ямар ч тохиолдолд та ариун цэврийн өрөөний усыг бүү уугаарай. Хэдийгээр онгоцны ус хадгалах системийг тогтмол цэвэрлэдэг ч уг усны савны бактериуд бидний хэрэглэдэг цэвэрлэгээний бодист аль хэдийн дассан байдаг. Тиймээс зарим нэг бактери цэвэрлэгдэхгүй үлдэх магадлалтай. 

Нисгэгчид яагаад өөр хоол иддэг вэ?

Нисгэгчид хоёр өөр хоол иддэг шалтгаан нь хоёулаа ижил хоол идээд хордвол онгоцыг удирдах хүнгүй эрсдлээс хамгаалж буй хэрэг юм. Үүнээс гадна нисгэгчид өөрсдөө гал тогооны өрөөнөөс хоол авч болохгүй бөгөөд харин гуйж авах хэрэгтэй. Онгоцны хоолноос хулгайлсан тохиолдолд ажлаас халах хүртэл шийтгэлтэй байдаг гэнэ. 

Амьтан тээвэрлэх бодит байдал

Ачааны хэсэг нь даралт, температурын хувьд зохицуулалттай байдаг ч дуу чимээ ихтэй учир амьтад стресст өртөх нь элбэг. Тиймээс амьтантай нисэх үү үгүй юу гэдгээ сайн бодох хэрэгтэй. 

Онгоцны үйлчлэгчид утсаа ашигладаг уу?

Хэдийгээр тэд зорчигчдыг гар утас хэрэглэхийг хориглодог ч тодорхой нөхцөлд онгоцны үйлчлэгчийг утас ашиглахыг зөвшөөрдөг. 

Савлагаагүй уснаас болгоомжил

Савлагаагүй л ус бол хэзээ ч битгий уугаарай. Учир нь ариун цэврийн өрөөний бохир соруулах хоолой нь цэвэр усны хоолойтой тун ойрхон оршдог юм. 

Гэрэл яагаад бүдгэрдэг вэ?

Газардах үед гэрлийг бүдгэрүүлэх нь нүдийг харанхуйд дасгаж, яаралтай буух шаардлага гарсан тохиолдолд  зорчигчдыг хурдан хөдлөхөд тусална. 

Нисгэгчийн эрх мэдэл

Онгоцны нисгэгчийн хувьд хамгийн дээд эрх мэдэлтэй хүн бөгөөд шаардлагатай тохиолдолд зорчигчийг буулгах, шийтгэл ноогдуулах эрх түүнд бүрэн бий.

Ариун цэврийн өрөө гаднаас нээгддэг

Онцгой нөхцөлд зорчигчийг аврах, аюулгүй байдлыг хангах зорилгоор ариун цэврийн өрөөг гаднаас нээх боломжтой байдаг гэнэ.

Аюулын үед багийн ажиллагаа чухал

Аюулын үед онгоцны багийн ажилчид зорчигчдыг айлгахгүйгээр бүх зүйлийг чимээгүй, зохион байгуулаллтай шийдвэрлэх үүрэгтэй. 

Онгоцны үйлчлэгчид мөнгө өгөх

Албан ёсоор зөвшөөрдөггүй ч зарим тохиолдолд үйлчлүүлэгчид хахууль хэлбэрээр мөнгө өгдөг гэнэ. Хэрвээ эхний нэг аяга кофе дээр мөнгө өгвөл тэр дараа нь бүхий л нислэгийн туршид үнэгүй кофе уухыг хүснэ. 

Онгоц доторхи  худалдаа

Онгоц дотор зарагддаг бараа ихэвчлэн үнэтэй байдаг тул урьдчилсан худалдан авалт хийх, эсвэл онлайнаар худалдан авалт хийх нь илүү тохиромжтой. 

Хөдөлгүүр унтарсан ч онгоц ниснэ

Онгоцны хөдөлгүүр унтарсан ч онгоц 1км өндрөөс 6,5 км зайд гулсан ирэх боломжтой бөгөөд өөрөөр хэлбэл, 11 мянган метрийн өндрөөс унтарсан хөдөлгүүртэй 65-67км замыг туулж чадна гэсэн үг юм. Энэ нь нисэхийн инженерчлэлийн чухал давуу тал юм.

Халуун агаарын нөлөө

Халуун үед агаарын нягт багасч, онгоц өргөгдөх чадвар буурдаг тул хөөрөхөд илүү урт зурвас шаардлагатай болдог.