Бээжинд болсон олон улсын хагас марафоны үеэр хүн дүрст робот хүний амжилтыг давж, олны анхаарлыг татлаа. “Шаньдянь” ...

Бээжинд болсон олон улсын хагас марафоны үеэр хүн дүрст робот хүний амжилтыг давж, олны анхаарлыг татлаа. “Шаньдянь” буюу “Цахилгаан” нэртэй энэхүү робот 21 километрийн зайг 50 минут 26 секундэд туулсан нь хүний тогтоосон 56 минут 42 секундын рекордоос илүү үзүүлэлт болсон байна. 

Тус тэмцээнд нийт 12 мянга орчим хүн оролцсоноос гадна 100 багийн төлөөлөл болсон 300 орчим робот оролцжээ. Роботууд ...

Тус тэмцээнд нийт 12 мянга орчим хүн оролцсоноос гадна 100 багийн төлөөлөл болсон 300 орчим робот оролцжээ. Роботууд хүмүүсийн хамт гүйсэн ч тусгайлан гаргасан зам дээр уралдсан байна. Оролцогч багуудын 40 орчим хувь нь бүрэн автомат буюу хиймэл оюун ухаанаар ажилладаг робот ашигласан бол бусад нь алсаас удирдлагатай байжээ. 

Мөн Хятадын UBTech Robotics компани хүн дүрст роботын зах зээлийг өргөжүүлж, өөрийн хамгийн хямд загварыг AliExpress-ээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд уг роботын үнэ ойролцоогоор 8,150 ам.доллар байх аж.

Энэхүү үйл явдал нь технологийн хөгжил хүний боломжийг давж эхэлж байгааг харуулсан сонирхолтой жишээ болж байна.