Шинэ хотуудад гудамжинд гарсан роботакси нь жолооч төдийгүй урд суудалд хяналтын хүнгүйгээр явж буй “Модел Y” загварууд юм. Гэхдээ одоогоор үйлчилгээ хязгаарлагдмал хэвээр:
- Зөвхөн тодорхой бүсэд ажиллаж байна
- Машины тоо нууцлагдсан
- Үнийн мэдээлэл хараахан зарлагдаагүй
Жишээлбэл, Хьюстон хотод роботакси ойролцоогоор 20 квадрат милийн бүсэд л үйлчилж байна.
Илон Маск-ийн гол санаа нь ирээдүйд Теслагийн автомашинууд өөрсдөө такси болж, эзэмшигчид болон компанид орлого оруулна. Одоогийн байдлаар компанийн үнэлгээний ихээхэн хэсэг нь хиймэл оюун, автоном жолоодлогын технологитой холбоотой гэж үзэж байна.
Роботакси зах зээлд Тесла ганцаараа биш:
- Уэймо (Алфабет компанийн төсөл) – зах зээлийн тэргүүлэгч
- Зуукс (Амазоны компани) – туршилтаа эрчимтэй өргөжүүлж байна
Энэ салбар одоо технологийн хамгийн ширүүн өрсөлдөөнтэй зах зээлүүдийн нэг болоод байгаа гэхэд буруудахгүй.
Хэдийгээр дэвшил гарч байгаа ч технологи бүрэн төгс болоогүй хэвээр:
- Заримдаа маршрутаа алдах
- Зам дээр буруу шийдвэр гаргах
- Зарим тохиолдолд алсаас оператор оролцох шаардлагатай
Мөн Тесла өмнө нь 2025 оны эцэс гэхэд роботакси сүлжээг өргөн хүрээнд нэвтрүүлнэ гэж амласан ч одоогоор бүрэн биелээгүй байна.
Шинжээчдийн үзэж буйгаар дараагийн алхмууд:
- Илүү олон хот руу өргөжих
- Машины тоог нэмэгдүүлэх
- Хүний оролцоогүй бүрэн автоном системд шилжих
Илон Маск энэ үйлчилгээг АНУ даяар хурдан түгээх зорилготой гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан.