Орц:
- Өндөг — 3 ширхэг
- Кимчи байцаа — 80 г
- Шар буурцгийн соус — 30 мл
- Ногоон сонгино — 10 г
- Бонито (хатаасан туна загасны үртэс) — 6 г
- Кунжутын холимог — 5 г
- Ургамлын тос — 1 ц/х
- Элсэн чихэр — 2 ц/х
Хийх арга:
- Өндгөө аяганд хагалж хийнэ.
- Дээр нь шар буурцгийн соус, элсэн чихэр нэмнэ.
- Сайтар хутгаж нэгэн жигд болгоно.
- Хайруулын тавганд бага зэрэг тос хийж, дунд гал дээр халаана.
- Өндөгний холимгийг хийж, жигд тараана.
- 3 орчим минут шарна.
- Энэ хооронд ногоон сонгиноо угааж, жижиглэн хэрчинэ.
- Омлетыг галаас авч, дундуур нь нугалж таваглана.
- Дээрээс нь бонито, кунжут, ногоон сонгино цацна.
- Хажууд нь кимчи байцаагаа тавьж өгнө.
Ингээд амтат өглөөний цай бэлэн боллоо. Сайхан хооллоорой!