Олон сая үзэгчийн хайртай энэ киноны ард хүнд осол тохиолдсон байдаг аж. Уг киноны зураг авалтын үеэр Дэниел Рэдклиффийн орлон тоглогч болох Дэвид Холмс ноцтой осолд оржээ. Нисэж буй хэсгийг гүйцэтгэх үед тэр хананд хүчтэй мөргөж, хүзүүндээ хүнд гэмтэл авч, улмаар биеийн дээд хэсэг нь саажсан байна.
Нисэх онгоцны гайхалтай хэсгүүдээрээ домог болсон энэ кино ч харамсалтай түүхтэй. Киноны зураг авалтын үеэр нисгэгч Арт Шолль осолдож, Номхон далайд унажээ. Харамсалтай нь, түүний бие болон онгоц олдоогүй байна.
Инээдэм, адал явдлаар дүүрэн энэ киноны зураг авалт тийм ч хөгжилтэй байгаагүй. Автомашины мөргөлдөх хэсэгт Скотт Маклин машины цонхоор биеэ гаргасан байхад өөр нэг машин хүчтэй мөргөснөөр тэр хүнд гэмтэл авсан байна. Дараа нь тэр “Warner Bros”-ийг шүүхэд өгсөн аж.
Шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан энэ кино ч эмгэнэлгүй өнгөрөөгүй. Энэхүү киноны зураг авалтын үеэр оператор Конвей Уиклифф ослоор амиа алджээ. Тэрээр автомашинаар үйлдэл хийх үедээ эргэлтээ алдан, өндөр хурдтайгаар мод мөргөсөн байна.
Экшн жанрын хамгийн том оддыг нэгтгэсэн энэ киноны зураг авалтын үеэр эмгэнэлт осол гарчээ. Киноны зураг авалтын үеэр нэг орлон тоглогч амиа алдаж, нөгөө нь хүнд гэмтэл авсан гэнэ. Энэ осол тэсрэх завины хэсгийн зураг авах үеэр гарсан бөгөөд гэмтсэн хүнийг тогтворжуулахад 5 цаг орчим зарцуулсан байна.
Кино түүхэн дэх хамгийн аймшигтай ослуудын нэг зураг авалтын үеэр болсон юм. Уг киноны зураг авалтын үеэр нисдэг тэрэг осолдож, Вик Морроу болон хоёр хүүхэд амиа алджээ. Уг хэрэгтэй холбоотойгоор найруулагч Жон Лэндис шүүхэд татагдсан ч буруугүй гэж үзсэн байна.
Киноны буудлагын хэсэг хамгийн аймшигтай бодит ослын нэг болж хувирсан юм. "Учир нь бууг буруу бэлтгэсний улмаас сумны үлдэгдэл гарч ирэн Брэндон Лигийн биед оногдож, их хэмжээний цус алдалт үүссэн байна. Хэт их цус алдалтаас болж жүжигчин амиа алджээ.
Хэт эрсдэлтэй үйл явдлаараа алдартай энэ кино бодит амьдрал дээр эмгэнэл дагуулжээ. Уг киноны зураг авалтын үеэр Гарри О’Коннор амиа алдсан аж. Тэр парапланаар бууж, завин дээр буух үедээ зайгаа буруу тооцоолж, гүүр мөргөсөн нь ийнхүү амиа алдахад хүргэсэн байна.
Хэдхэн секунд үргэлжлэх ёстой нэгэн үзэгдэл бараг амь насанд хүрэх шахсан аймшигт мөч болж хувирчээ. Киноны зураг авалтын үеэр Айла Фишер усан камерт хоригдлоос оргож буй хэсэгт тоглож байхдаа бараг живэх шахжээ. Тэрээр гавтай гинжтэй байсан бөгөөд зураг авалтын явцад гинж нь гацсанаар усан доор ойролцоогоор 3 минут гарч чадаагүй байна.