Төрсөн өдөр тэмдэглэх үеэр бялуугаар нүүрийг нь “түрхэх” нь олон улсад тогтсон хөгжилтэй заншил байдаг ч энэ удаа ноц...

Төрсөн өдөр тэмдэглэх үеэр бялуугаар нүүрийг нь “түрхэх” нь олон улсад тогтсон хөгжилтэй заншил байдаг ч энэ удаа ноцтой маргааны шалтгаан болж хувирсан байна. Орон нутгийн мэдээллээр, 33 настай Житу Сайни (Jeetu Saini) найзуудынхаа хамт биеийн тамирын зааланд төрсөн өдрөө тэмдэглэж байх үед зарим нь тоглоомоор бялууг нүүрэн дээр нь түрхжээ. Гэвч тэр үүнийг доромжлол гэж хүлээн авч, маргаан үүссэн байна.

Гэрчүүдийн хэлснээр, Житу Сайни тухайн үед Амардип Сайни, Маниш Сайни, Акаш Сайни нартай ширүүн маргалдсаны дараа заа...

Гэрчүүдийн хэлснээр, Житу Сайни тухайн үед Амардип Сайни, Маниш Сайни, Акаш Сайни нартай ширүүн маргалдсаны дараа заалнаас гарч явсан ч удалгүй хэд хэдэн хүний хамт, хууль ёсны буутай эргэн иржээ.

Тэрээр буцаж ирээд шууд гал нээж, гурван залууг газар дээр нь хүнд шархдуулсан бөгөөд тэд эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан байна.

Хохирогчдын нэгний ах Санжай Сайнигийн ярьснаар, хэрэг гарсан орой Житу түүн рүү утасдаж, “таны дүү төрсөн өдрийн үеэ...

Хохирогчдын нэгний ах Санжай Сайнигийн ярьснаар, хэрэг гарсан орой Житу түүн рүү утасдаж, “таны дүү төрсөн өдрийн үеэр намайг доромжилж, муухай үг хэлсэн” гэж гомдолложээ. Санжай түүнийг тайвшруулж, маргааш нь өөрөө очиж асуудлыг зохицуулна гэж амласан ч харамсалтай нь тэр боломж олдоогүй байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, хэрэг гарсны дараа сэжигтэн болон түүний хамсаатнууд хэргийн газраас зугтаж, одоогоор эрэн сурвалжлагдаж байна. Одоогоор 15 гаруй хүнийг авчээ.