Этгээд шийдэл, туршилтаараа танигдсан хоолны блогер Цай Нань (Cai Nan) нь молекул гастрономийн нарийн аргуудыг ашиглан “өөр ертөнцийн” мэт хоолнууд бүтээдгээрээ алдартай. Түүний хамгийн сүүлийн, магадгүй хамгийн гайхалтай бүтээл нь тунгалаг шарсан тахиа бөгөөд энэ нь зүгээр нэг хоол гэхээс илүү урлагийн бүтээл мэт харагдаж байна.
Өнгөрсөн сард тэрээр YouTube сувагтаа “Шарсан тахиаг тунгалаг болгохыг хүссэн ч үр дүн нь хачин боллоо” нэртэй бичлэг нийтэлсэн нь богино хугацаанд маш их хандалт авч, зөвхөн YouTube дээр л гэхэд бараг сая үзэлт цуглуулжээ. Үнэхээр өмнө нь хэн ч харж байгаагүй зүйл учраас тэр…
Шарсан тахиаг тунгалаг болгоно гэдэг эхэндээ утгагүй, бараг боломжгүй санаа мэт сонсогдоно. Гэхдээ үүнийг бодитоор хийж чадсаныг харахад үнэхээр гайхалтай. Эцсийн үр дүн нь ид шидийн мэт харагдах ч Цай Нань уг процессыг маш дэлгэрэнгүй тайлбарласан байна.
Цай Нанийн бүтээсэн энэ тунгалаг тахиа нь нэг талаас гайхалтай, нөгөө талаас бодолд автуулсан, бас бага зэрэг эвгүй мэдрэмж төрүүлэхүйц. Зарим хүмүүс ийм сонин хоолыг амсаж үзэхийг хүсэж байхад, нөгөө хэсэг нь “ийм зүйл амандаа хийхгүй” хэмээн дургүйцэж байна.
Тэрээр бичлэг дээрээ тахианы махыг үндсэндээ хэсэг хэсгээр нь дахин “бүтээсэн” гэж тайлбарласан. Эхлээд ясыг дуурайлган хийхийн тулд ясны чөмөг, коллаген, хүйтэн гелийг хольж, тахианы ясны хэлбэртэй хэвэнд хийж бэхжүүлжээ.
Харин махны хувьд тахианы махыг тусгай төхөөрөмжөөр шингэн маягт оруулж, дараа нь молекул гастрономид өргөн хэрэглэгддэг “сферфикац” (spherification) хэмээх аргаар булчингийн ширхэглэг бүтцийг нь дахин сэргээсэн байна. Эцэст нь “шилэн” мэт болсон мах, ясыг дахин нэг хэвэнд хийж, хооронд нь нэгтгэжээ.
Цай Нань бүр уламжлалт шарсан тахианы хамгийн чухал хэсэг болох шаржигнасан гадаргууг хүртэл сэргээж чаджээ.
Танд энэ тунгалаг шарсан тахиа амттай санагдахгүй байж магадгүй, бүр дургүй хүргэм ч байж болно. Гэхдээ нэг зүйлийг үгүйсгэх аргагүй — харахад үнэхээр сонирхол татам.