“Шаргал үстүүд” — Бразилын хамгийн зальтай эмэгтэй бүлэглэл

Бразилийн Сан-Паулу хотын хамгийн этгээд гэмт бүлэглэлүүдийн нэг нь “Шаргал үстүүд” хэмээх эмэгтэйчүүдийн бүлэглэл байв. Гишүүд нь боловсролтой, хэд хэдэн гадаад хэлтэй, гадна төрхөндөө маш их анхаардаг байсан нь тэднийг энгийн гэмт хэрэгтнүүдээс эрс ялгаруулдаг байжээ. Тэдний гол арга нь “түргэн хулгайлалт” байв. Худалдааны төв, зогсоол, тансаг дэлгүүрийн ойролцоо ганцаараа яваа эмэгтэйчүүдийг онилж, машинд хүчээр суулган хэдхэн цагийн турш барьцаалдаг байсан аж. Энэ хугацаанд бүлгийн нөгөө хэсэг нь хохирогчийн кредит карт, банкны дансыг ашиглан ATM-ээс мөнгө авч, үнэтэй дэлгүүрүүдээр хэсдэг байжээ.

Цагдаа нарын үзэж байгаагаар тэд ихэвчлэн гадаадын жуулчин эмэгтэйчүүдийг сонгодог байсан нь мөрдөн шалгах ажиллагааг...

Цагдаа нарын үзэж байгаагаар тэд ихэвчлэн гадаадын жуулчин эмэгтэйчүүдийг сонгодог байсан нь мөрдөн шалгах ажиллагааг улам хүндрүүлдэг байв. Хэл мэдэхгүй, хот сайн танихгүй хүмүүс ихэнхдээ гэмт этгээдүүдийг таньж чаддаггүй байсан аж.

Флоридагийн “уруу татагчид” — АНУ

АНУ-ын Флорида мужид үйл ажиллагаа явуулдаг зарим эмэгтэй бүлэглэлүүд баян настай эрчүүдийг онилдог байжээ. Залуу, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өндөр настай чинээлэг эрчүүдтэй танилцаж, зочид буудалд хамт орсны дараа унтуулдаг эм эсвэл мансууруулах бодис хэрэглэн ухаангүй болгодог байсан аж. Дараа нь тэд мөнгө, үнэт эдлэл, кредит карт зэргийг нь авч оргон зайлдаг байв. Зарим тохиолдолд хохирогчид сэрэлгүй нас барсан тохиолдол ч гарч байсан гэдэг.

Гэхдээ ийм төрлийн гэмт хэргийг илрүүлэх маш хэцүү байв. Учир нь хохирогчид юу болсныг бараг санадаггүй, зарим нь нэр...

Гэхдээ ийм төрлийн гэмт хэргийг илрүүлэх маш хэцүү байв. Учир нь хохирогчид юу болсныг бараг санадаггүй, зарим нь нэр хүндээсээ болж цагдаад ханддаггүй байсан аж.

Каморрагийн “хатад” — Итали

Италийн алдарт Каморра мафид эмэгтэйчүүдийн нөлөө сүүлийн хэдэн арван жилд эрс нэмэгдсэн байна. Эрэгтэй мафийн удирдагчид баривчлагдах эсвэл алагдах үед тэдний эхнэр, эгч, охид нь удирдлагыг гартаа авч эхэлжээ. Тэдний хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг бол таван хүүхдийн эх Нунциа Д’Амико байв. Ах нар нь шоронд орсны дараа тэрээр мафийн бизнесийг улам өргөжүүлж, өмнөд Италид кокаины томоохон сүлжээ байгуулсан гэдэг.

Нунциа маш хэрцгий, тооцоотой нэгэн байжээ. Урвагчид болон өрсөлдөгчдөө хатуу шийтгэдэг байсан бөгөөд:“Гаднаа би эмэг...

Нунциа маш хэрцгий, тооцоотой нэгэн байжээ. Урвагчид болон өрсөлдөгчдөө хатуу шийтгэдэг байсан бөгөөд:

“Гаднаа би эмэгтэй хүн. Харин дотроо та нараас ч илүү эр хүн" хэмээн хэлэх дуртай байжээ. 

Түүний удирдлага дор мафийн бүлэглэл улам хүчирхэг болсон ч эцэстээ тэр өөрөө өшөө авалтын бай болж, гэртээ байхдаа буудуулан амиа алдсан байна.

“Гулаби Ганг” буюу Ягаан бүлэглэл — Энэтхэг

Энэтхэгийн Уттар-Прадеш мужид 2006 онд нэгэн өвөрмөц хөдөлгөөн бий болсон нь “Гулаби Ганг” буюу “Ягаан бүлэглэл” юм. “Гулаби” гэдэг нь хинди хэлээр “ягаан” гэсэн утгатай. Тэд тод ягаан сари өмсөж, гартаа хулсан саваа барьдгаараа алдартай.

Энэ бүлгийг бусад гэмт бүлэглэлтэй шууд адилтгах нь зөв биш. Тэдний зорилго дээрэм, мөнгө, эрх мэдэл биш, харин гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэрлэлт, авлига, цагдаагийн хайхрамжгүй байдалтай тэмцэх байв.

Тэгвэл хүчирхийлэл үйлдсэн эрчүүдийг яаж “шийтгэдэг” байсан бэ? Эхлээд эмэгтэйн гомдлыг сонсож, нөхөртэй нь уулзан хү...

Тэгвэл хүчирхийлэл үйлдсэн эрчүүдийг яаж “шийтгэдэг” байсан бэ? Эхлээд эмэгтэйн гомдлыг сонсож, нөхөртэй нь уулзан хүчирхийллээ зогсоохыг шаарддаг. Хэрвээ тэр хүн тоохгүй бол ягаан сари өмссөн олон эмэгтэй дахин очиж, олон нийтийн өмнө хатуу сануулга өгдөг байжээ. Зарим үед тэд хулсан саваагаа ашиглан биеэр хариу үзүүлдэг байсан тухай ч дурдагддаг.

Мөн тэд гомдол хүлээж авахаас татгалзсан цагдаагийн хэсэгт бөөнөөрөө очиж шаардлага тавьдаг байв. Иймээс зарим тосгонд хүмүүс цагдаагаас илүү “ягаанууд”-д итгэдэг болсон гэдэг.

Сүкэбан — Япон

Дайны дараах Японд хотжилт нэмэгдэж, залуусын соёл хүчтэй дэлгэрч байлаа. Энэ үед Японы гудамжинд нэгэн шинэ дүр төрх гарч ирсэн нь “Сүкэбан” байв.

“Сүкэбан” гэдэг нь япон хэлээр “эмэгтэй босс” гэсэн утгатай. 1960-аад оноос Токио, Осака зэрэг хотуудад өсвөр насны охидын бүлгүүд олширчээ. Тэд сургуулийн дүрэмт хувцсаа өөрчилж, урт банзал өмсөнө, үсээ этгээд засна, өөрсдийн бүлгийн тэмдэг, дүрэмтэй байна.

Гэхдээ энэ нь зөвхөн загварын хөдөлгөөн байгаагүй. Сүкэбанууд хулгай, зодоон, дээрэм, мансууруулах бодистой холбоотой...

Гэхдээ энэ нь зөвхөн загварын хөдөлгөөн байгаагүй. Сүкэбанууд хулгай, зодоон, дээрэм, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогддог байсан тухай эх сурвалжууд дурддаг. Зарим нь сахлын ир, жижиг хутга, дугуйн гинж авч явдаг байсан тул хүмүүс тэднээс болгоомжилдог байжээ.

Хамгийн сонирхолтой нь тэдний дүр төрх хожим Японы кино, манга, поп соёлд хүчтэй нөлөөлсөн юм. Өнөөдөр ч “эмэгтэй босс”, “босогч охин” гэсэн дүрийн эх загваруудын нэг нь Сүкэбан хэвээр байна.