Испанийн Севилья мужийн Гельвес хотод байрлах “Sushi Toro” нэртэй ресторан сүүлийн үед сошиал сүлжээнд олны анхаарал татах болсон нь энэ шийдвэртэй холбоотой аж. Тус газрын мэдээлснээр зарим үйлчлүүлэгч үнэгүй шахам мэт ойлгон хэт их идэж, улмаар дотор нь муудаж бөөлжих тохиолдол байнга гарах болсон гэнэ.
Рестораны хананд байрлуулсан анхааруулгад:
“Хэрэв үйлчлүүлэгч хэт их идсэний улмаас бөөлжсөн тохиолдолд учирсан хохирлыг барагдуулах нэмэлт төлбөр авах эрхтэй”
гэж бичжээ.
Рестораны удирдлагын зүгээс ийм явдал зөвхөн цэвэрлэгээний асуудал биш, бусад үйлчлүүлэгчдийн хооллох орчин, үйлчилгээний чанарт ч сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Тэд:
“Бид хоолыг хурдан шуурхай хүргэж, рестораныхаа цэвэр орчныг хадгалахын төлөө ажилладаг. Харин зарим үйлчлүүлэгч хэтрүүлэн идэж бөөлжсөнөөр бусад хүмүүсийн хооллох орчин, ая тух алдагдаж байгаа учраас энэхүү дүрмийг ойлгож хүндэтгэхийг хүсэж байна”
хэмээн мэдэгджээ.
Одоогоор “бөөлжсөн торгууль” яг хэдэн евро болох нь тодорхойгүй байгаа ч Sushi Toro-ийн буфет үйлчилгээ нь өдрийн цаг болон долоо хоногийн өдрөөс хамааран 16.9–23.9 еврогийн үнэтэй байдаг аж.
Нэг ёсондоо “идэж чадахаасаа их бүү ав” гэдэг дүрэм одоо албан ёсны торгуультай болж эхэлж байгаа бололтой.