Сүүлийн жилүүдэд хүн дүрст роботын салбарт хүч түрэн гарч ирсэн Unitree компани тулааны хөдөлгөөн хийх, акробат үзүүл...

Сүүлийн жилүүдэд хүн дүрст роботын салбарт хүч түрэн гарч ирсэн Unitree компани тулааны хөдөлгөөн хийх, акробат үзүүлэх чадвартай роботуудаараа олны анхаарлыг татаж байсан бол энэ удаад бүр шинжлэх ухааны уран зөгнөлөөс гарч ирсэн мэт бүтээлээ дэлгэлээ.

Олон жилийн турш “Gundam”, “Pacific Rim” зэрэг киноны аварга роботуудыг бодит амьдрал дээр жолоодохыг мөрөөддөг байса...

Олон жилийн турш “Gundam”, “Pacific Rim” зэрэг киноны аварга роботуудыг бодит амьдрал дээр жолоодохыг мөрөөддөг байсан хүмүүсийн хүсэл биелэхэд нэг алхам ойртсон бололтой.

Өмнө нь ч гэсэн ийм аварга робот бүтээх оролдлогууд байсан ч GD01-ийн түвшинд хүрсэн нь байхгүй гэж технологийн хүрээнийхэн онцолж байна.
Хятадын сошиал орчинд хурдтай тархсан бичлэг дээр Unitree компанийн захирал Wang Xingxing өөрөө GD01-ийн бүхээгт сууж...

Хятадын сошиал орчинд хурдтай тархсан бичлэг дээр Unitree компанийн захирал Wang Xingxing өөрөө GD01-ийн бүхээгт сууж, роботыг удирдан алхаж, хана нурааж буй нь бичлэгт гарна. Одоогоор тус роботын бүх боломжийг ил болгож амжаагүй байгаа ч “одоо цагийн хамгийн дэвшилтэт хүн дотроос нь удирддаг робот” хэмээн хүмүүс үнэлж эхлээд байна.

Ойролцоогоор 2.7 метр өндөр, 500 кг жинтэй GD01 нь товч дараад л хоёр хөлтэй болон дөрвөн хөлтэй горим хооронд шилжих...

Ойролцоогоор 2.7 метр өндөр, 500 кг жинтэй GD01 нь товч дараад л хоёр хөлтэй болон дөрвөн хөлтэй горим хооронд шилжих чадвартай. Энэ нь бартаат орчинд илүү тогтвортой хөдөлгөөн хийх боломж олгож байгаа аж.

Unitree компани GD01-ийг “дэлхийн анхны олноор үйлдвэрлэхэд бэлэн хүн жолооддог робот” хэмээн сурталчилж байгаа ч өнд...

Unitree компани GD01-ийг “дэлхийн анхны олноор үйлдвэрлэхэд бэлэн хүн жолооддог робот” хэмээн сурталчилж байгаа ч өндөр үнэ нь олон хүний хувьд хүршгүй хэвээр байна. Гэхдээ компанийн төлөөлөгчид үйлдвэрлэлийн процессыг сайжруулж, үнийг цаашид бууруулахаар ажиллаж буйгаа мэдэгджээ.