Хүйтэн шүршүүр ханиад хүргэж болзошгүй

Халуун өдрийн дараа хүйтэн усанд орох нь зарим хүмүүст ханиад хүргэх, бүр азгүй тохиолдолд уушгины үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Ялангуяа бие нь температурын огцом өөрчлөлтөд дасаагүй хүмүүсийн хувьд энэ нь дархлаанд ачаалал өгдөг.

Арьс бүрэн цэвэрлэгддэггүй

Арьсны эмч Екатерина Мокинагийн хэлснээр хүйтэн ус нь саван, шүршүүрийн гель, биеийн тос зэрэг угаагч бүтээгдэхүүнийг бүрэн зайлуулахад төдийлөн тохиромжгүй байдаг. Бүлээн ус хэрэглэснээр арьс болон хуйх илүү сайн цэвэрлэгдэж, бохирдол бүрэн арилдаг аж.

Зүрх, судасны тогтолцоонд хүчтэй ачаалал өгдөг

Хүйтэн усанд гэнэт орох нь судас огцом агшиж, дараа нь дахин тэлэх шалтгаан болдог. Энэ нь зүрх, судасны асуудалтай хүмүүсийн хувьд аюултай байж болно. Тиймээс өвлийн мөсөн усанд шумбах үеэр эмч нар заавал хяналт тавьдаг юм.

Хатуужил бол удаан хугацааны дасгал

Жинхэнэ хатуужил гэдэг нь биеийг аажмаар температурын өөрчлөлтөд дасгах урт хугацааны үйл явц юм. Харин халуун өдөр шууд хүйтэн шүршүүрт орж, биеэ “цочроох” нь эрүүл мэндэд тустай арга биш.

Үе мөч, нурууны өвчтэй хүмүүс илүү болгоомжлох хэрэгтэй

Үе мөч болон нурууны өвчтэй хүмүүсийн хувьд температурын огцом өөрчлөлт нь өвчнийг сэдрээж, хүчтэй өвдөлт болон бусад таагүй шинж тэмдэг үүсгэх магадлалтай.

Дүгнэлт

Хэрэв танайд халуун ус тасарсан бол усыг боломжтой хэмжээнд бүлээсгэж хэрэглэсэн нь илүү зөв сонголт. Харин хүйтэн усанд орох туршилтыг зөв бэлтгэлтэй, аажмаар хатуужсан хүмүүст үлдээсэн нь дээр бололтой.