Медузууд ойролцоогоор 500 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Энгийн бүтэцтэй учраас амьдрах чадвар маш өндөр бөгөөд далайн орчин эрс өөрчлөгдөх үед ч амархан дасан зохицдог. Өнөөдөр далайн олон амьтны тоо толгой буурч байгаа ч медузын тоо эсрэгээрээ өссөөр байна. Зарим эрдэмтэд ирээдүйд тэд далайн хамгийн давамгай амьтдын нэг болно гэж үздэг.
элэм сүүлт хавч 450 сая жилийн турш бараг өөрчлөгдөөгүй амьдарч иржээ. Тэд үлэг гүрвэлүүдээс өмнө байсан бөгөөд дэлхий дээр болсон таван удаагийн их мөхлийг даван гарсан цөөн амьтдын нэг юм. Харамсалтай нь өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчны сүйрлээс болж устах аюулд ороод байна.
Могой загасыг санагдуулам энэ өвөрмөц аварга 80 сая жилийн турш бараг өөрчлөгдөөгүй. Тэрээр Атлантын болон Номхон далайн 1,500 метрээс илүү гүнд амьдардаг. Зургаан хөвсгөр мэт харагдах заламгай нь түүний нэрийг өгсөн бөгөөд 300 гаруй хурц шүдтэй хүчирхэг эрүүгээрээ гүний загас, далайн наймаалыг агшин зуур залгидаг.
Латимериг 65 сая жилийн өмнө устсан гэж олон арван жилийн турш үзэж байв. Гэвч 1938 онд Африкийн эргээс амьд сорьц олдсоноор шинжлэх ухааныг гайхшруулсан юм. Энэ загас 360 сая жилийн өмнөөс оршин тогтнож иржээ. Латимери нь орчин үеийн загаснаас эрс ялгаатай. Махлаг дөрвөн сэрвээгээ дөрвөн хөл шиг ээлжлэн хөдөлгөж сэлдэг бөгөөд эрүүгээ маш өргөн ангайх боломжтой өвөрмөц гавлын бүтэцтэй.
Минога нь 360–400 сая жилийн өмнө бий болсон эртний эрүүгүй загас юм. Ясгүй боловч мөгөөрсөн тулгууртай бөгөөд бусад загасанд наалдаж, цусаар нь хооллодог шимэгч амьдралтай. Эрдэмтэд анхны сээр нуруутан амьтад хэрхэн хөгжсөнийг ойлгоход миногаг судлах нь маш чухал гэж үздэг.
Наутилус нь 500 сая гаруй жилийн өмнөөс оршин тогтнож ирсэн далайн нялцгай биетэн юм.
Нэгэн цагт 10 мянга гаруй төрөл зүйлтэй байсан бол өнөөдөр цөөн хэд нь л Номхон далайн баруун хэсэг болон Энэтхэгийн далайд үлджээ.
Тэдэнд дараах хүчин зүйлс хамгийн том аюул болж байна.
- Уур амьсгалын өөрчлөлт
- Гоёлын хясааг нь авах зориулалттай агнуур
- Удаан өсөлт, хожуу үржил
Одой гөлгөр халим ойролцоогоор 23 сая жилийн өмнөөс оршин тогтнож ирсэн ч өнөөдөр дэлхийн хамгийн ховор халимнуудын нэг болжээ. Эрдэмтэд энэ амьтны талаар одоо хүртэл бүрэн мэддэггүй. Юугаар хооллодог, хаана үрждэг, бусад халимтай хэрхэн харилцдаг зэрэг олон зүйл нь нууц хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлт тэдний оршин тогтноход хамгийн том заналхийлэл болж байгаа юм.