100 гаруй жилийн өмнө төмөр замын ажилтан Закарис Левал Оранж голын эргээс алмааз олсноор энэ бүс нутагт алмаазны халуурал эхэлжээ. Удалгүй Намибын цөлийн дунд тансаг хот сүндэрлэсэн ч алмаазны нөөц хурдан шавхагдсан тул оршин суугчид хотыг орхин нүүжээ. Өнөөдөр Колманскопын байшингуудын дотор хүртэл элсэн манхан үүссэн бөгөөд энэ нь дэлхийн хамгийн алдартай "сүнст хотууд"-ын нэг болсон юм.
1961 онд нээгдсэн энэхүү парк нь Японы өөрийн "Диснейлэнд" болох зорилготой байлаа. Үлгэрийн шилтгээн, галзуу хулгана, анимэ дүрүүд бүхий тоглоомуудтай байсан ч санхүү болон татварын асуудлын улмаас 2006 онд бүрмөсөн хаагдсан юм. Одоо энд зөвхөн зэвэрсэн тоглоомууд, эзгүй талбай үлдсэн байдаг.
Австралийн Сидней хотын ойролцоох Хоумбуш буланд орших энэ онгоц 1911 онд нүүрс тээвэрлэх зориулалтаар баригдсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед сум, зэвсэг тээвэрлэхэд ашиглагдаж байсан бөгөөд дараа нь орхигдсон байна. Олон жилийн туршид онгоцон дээр мод ургаж, усан дээрх хиймэл арал мэт харагдах болжээ.
1998 онд Азийн хамгийн том зугаа цэнгэлийн парк байгуулах зорилготойгоор барилгын ажил эхэлсэн ч санхүүгийн хүндрэлээс болж зогсжээ. Хожим дахин эхлүүлэхийг оролдсон ч эдийн засгийн хямралын улмаас бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй бөгөөд өнөөдөр аварга үлгэрийн шилтгээн, хоосон байшингууд л үлдсэн байдаг.
Германы цорын ганц өндөр уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нуурын голд байрлах жижиг загасчны байшин нь байгалийн үзэсгэлэнтэй төгс зохицдог. Энэ жижиг байшин хүний гараар бүтээгдсэн гэхэд итгэмээргүй бөгөөд нам гүм, тайван уур амьсгалыг бүрдүүлдэг.
Чесапик буланд орших энэ арал XVII зуунаас эхлэн хүмүүсийн суурьшлын газар байжээ. XX зууны эхээр энд 360 орчим хүн амьдарч, сургууль, сүм, бейсболын баг хүртэл байсан. Гэвч далайн эргийн элэгдэл, хүчтэй салхины улмаас оршин суугчид бүгд нүүж, 2010 онд арал дээрх сүүлчийн байшин ч нурсан байна.
166 км урт энэхүү аяллын маршрут нь Ирландын хамгийн алдартай байгалийн үзэсгэлэнт бүсүүдийн нэг юм. Замын туршид Росс цайз, Макросс хаус, Торк хүрхрээ зэрэг олон түүхэн болон байгалийн дурсгалуудтай танилцах боломжтой. Явган аялал хийхэд хамгийн тохиромжтой маршрут гэж үздэг.
Германы баруун өмнөд хэсэгт орших Шварцвальдын өтгөн ойд Дундад зууны үед лам нар олон хийд байгуулжээ. Зарим нь өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулдаг бол XV зуунаас үлдсэн хэд хэдэн хийд байгальд эзлэгдэн, орхигдсон хэвээр үлджээ. Эдгээр туурь нь түүх, архитектур, нууцлаг уур амьсгалаараа жуулчдын сонирхлыг татдаг.