Жил бүр АНУ-ын Нью-Орлеан хотод зохион байгуулагддаг энэхүү тэмцээний ялагч 1,000 ам.долларын шагнал хүртдэг. 2011 онд Пэт Бертолетти ердөө 8 минутын дотор 468 хясаа идэж дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Английн Дорсет мужийн Чидок тосгонд болдог энэ тэмцээнд оролцогчид түүхий сармисыг аль болох хурдан идэх ёстой. 2014 онд Дэвид Гринмен 60 секундэд 33 хумс сармис идсэн амжилт тогтоосон байна.
Энэ тэмцээнд хүмүүс халгайн навчийг ишнээс нь мөлжиж иддэг. Нэг цагийн дараа үлдсэн ишний уртыг хэмжиж, хамгийн урт хэмжээг үлдээсэн хүн ялагч болдог. Иш нь хамгийн багадаа 60 см урт байх шаардлагатай.
АНУ-ын Чикаго хотын Солонгос дүүрэгт зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд дэлхийн дээд амжилтыг эвдэхийн тулд 6 минутын дотор 3.86 кг кимчи идэх шаардлагатай.
Тайландын Паттая дахь матрын фермд жил бүр болдог энэ өвөрмөц тэмцээний зорилго нь 10 матрын өндгийг хамгийн богино хугацаанд идэх юм. Үндсэн зорилго нь жуулчдын анхаарлыг татах ажээ
АНУ-ын Пенсильвани мужид болдог энэхүү тэмцээнд зарим оролцогч 8 минутын дотор 4 кг-аас их шарсан мөөг идэж шинэ рекорд тогтоохыг зорьдог.
Мэргэжлийн идэгч Тим "Eater X" Янус 2008 онд 6 минутын дотор 141 ширхэг сүши идэж тухайн үеийн дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.
"Glutton Bowl" нэртэй тэмцээний хамгийн маргаантай төрөл бол майонез идэх уралдаан юм. Олег Жорницкий 3.6 кг буюу дөрвөн аяга майонез идэж түрүүлсэн нь энэ төрлийн хамгийн хүнд амжилтуудын нэг юм.
2001 онд Английн иргэн Кен Эдвардс нэг минутын дотор 36 амьд Мадагаскар жоом идэж рекорд тогтоожээ. Харин 2012 онд АНУ-ын Флорида мужид болсон ижил төстэй тэмцээний үеэр оролцогч нас барсан тул ийм тэмцээнүүдийн аюулыг дахин сануулсан хэрэг болсон юм.
2014 онд Жой Честнат ердөө 6 минутын дотор 7.1 литр зайрмаг идэж дэлхийн шинэ рекорд тогтоосон байна.
Жой Честнат 2010 онд дахин гайхалтай амжилт үзүүлж, 8 минутын дотор 380 ширхэг сам хорхойтой вонтон иджээ.
АНУ-ын Атлантик-Сити хотод болдог энэ тэмцээнд Крис Хендрикс 12 минутын дотор 331 ширхэг хавчны мах идсэн амжилтаараа рекорд эзэмшдэг.
2010 онд Пэт Бертолетти 6 минутын дотор 2.6 кг даршилсан өргөст хэмх идэж шинэ дээд амжилт тогтоосон. Дараа жил нь мөн 275 ширхэг даршилсан халуун халапеньо чинжүү идсэнээр дахин олныг гайхшруулжээ.
2004 онд Их Британийн Брайан Даффилд 212 граммын сонгиныг ердөө 1 минут 32 секундэд идэж дуусгасан байна.
Итгэхэд бэрх ч ийм тэмцээн үнэхээр байдаг. 2001 онд Дон Лерман 113 грамм давстай цөцгийн тосыг 5 минутын дотор идэж энэ төрлийн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.