АНУ-ын Алабама мужид орших энэхүү байгалийн цогцолборт газар нь сүрлэг хавцал, хүрхрээ, болор мэт тунгалаг устай байгалийн усан сангуудаараа алдартай. Зуны халуун өдрүүдэд нутгийн иргэд энд ирж сэрүүцэн, байгалийн дунд амрах дуртай. Мөн Де Сото, Литл-Фоллс, Грейс Хай-Фоллс зэрэг үзэсгэлэнт хүрхрээнүүд нь жуулчдын анхаарлыг татдаг.
Далайн эргийн хад чулуун дунд байгаль өөрөө сийлж бүтээсэн мэт харагдах энэ лагуныг Грекийн хамгийн өвөрмөц усанд сэлэх газруудын нэг гэдэг. Далайтай нарийн хоолойгоор холбогддог тул ус нь үргэлж цэнгэг, тунгалаг байдаг. Зоригтой аялагчид хэдэн метрийн өндрөөс шууд ус руу үсэрч, адал явдал мэдрэхээр энд ирнэ.
Газрын хөрс нурж үүссэн аварга шохойн чулуун хонхор дотор ийм гайхамшигтай усан сан бий гэхэд итгэмээргүй. Майягийн соёл иргэншлийн үеэс ариун дагшин газар хэмээн үзэгдэж ирсэн Ик-Киль нь Чичен-Ицагаас ердөө 3 км зайд оршдог. Хадан хананаас унжсан ургамал, жижиг хүрхрээнүүд нь энэ газрыг үлгэрийн мэт харагдуулдаг юм.
Улаан өнгийн хавцлын дунд гэнэт тод цэнхэр өнгөөр туяаран харагдах энэ хүрхрээг олон хүн цөлийн дундах нууц баянбүрдтэй зүйрлэдэг. Энд хүрэхийн тулд нисдэг тэргээр эсвэл олон километр явган аялал хийх шаардлагатай ч очсон хүн бүрийн хөдөлмөр талаар болдоггүй. Ус нь жилийн турш ойролцоогоор 21 хэм байдаг тул усанд сэлэхэд тохиромжтой.
Газрын гүнээс оргилон гардаг булгийн ус ийм тунгалаг байдаг гэдгийг энэ газар нотолдог. Усны ёроол хүртэл нэвт харагдах тул шумбалт сонирхогчдын хамгийн их зорьдог газруудын нэг юм. Мөн каяк, завиар аялахад ч тохиромжтой.
Манант уулс, хад асга, шаталсан жижиг хүрхрээнүүдийн дунд байрлах эдгээр усан сангуудыг харахад яг л үлгэрийн ертөнцөд ирсэн мэт санагдана. Ус нь жилийн турш маш хүйтэн байдаг ч гайхамшигтай өнгө, байгалийн үзэмж нь жуулчдыг татсаар байдаг.
Оюу өнгөөр гэрэлтэх олон шатлалт усан сангууд нь энэ хүрхрээг Лаосын хамгийн алдартай байгалийн дурсгалуудын нэг болгожээ. Ус шохойн чулуугаар шүүгдэн урсдаг тул бусад хүрхрээтэй харьцуулахад илүү тод ногоон өнгөтэй харагддаг. Борооны улиралд усны урсгал эрс нэмэгдэж, байгалийн сүр хүчийг бүрэн мэдрүүлдэг.
Энэ бол байгаль өөрөө бүтээсэн аварга чулуун гулгуур юм. Жуулчид гөлгөр хад дээгүүр гулган доорх сэрүүн устай байгалийн усан санд ордог бөгөөд хүүхэд, томчуудын аль алинд нь хөгжилтэй аялал болдог.
Хар хүрмэн чулуун талбайн дунд сүүн цэнхэр өнгөөр уур савсуулан харагдах энэ лагун нь Исландын хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг. Геотермаль (газрын гүнээс байгалийн жамаар халж гарч ирдэг, эрдэс бодис ихтэй халуун ус) эрдэс баялагтай ус нь жилийн турш 37–39°C байдаг бөгөөд амарч, алжаал тайлахад төгс тохиромжтой.
Дэлхийн хамгийн аюултай усанд сэлэх газруудын нэг гэх тодотголыг энэ газар хүртдэг. Виктория хүрхрээний яг ирмэг дээр байрладаг ч усны түвшин багасдаг улиралд байгалийн чулуун ирмэг хүмүүсийг хамгаалдаг учир мэргэжлийн хөтөчийн хамт аюулгүйгээр усанд орох боломжтой.