Роберт Паттинсон (Robert Pattinson) – Хөгжмийн зэмсэг тоглох

Жүжигчин Роберт Паттинсон зөвхөн дэлгэцийн од биш. Тэр төгөлдөр хуур, гитар, виолончель тоглодог чадварлаг хөгжимчин юм. "Twilight" кинонд сонсогддог төгөлдөр хуурын хэсгийг өөрөө тоглож бичүүлсэн нь түүний хөгжмийн авьяасыг илтгэдэг.

Клаудиа Шиффер (Claudia Schiffer) – Аалз, шавжны зураг зурах

Супермодель Клаудиа Шиффер аалз болон төрөл бүрийн шавжны зураг зурах дуртай. Түүний гэрийн хананд хүртэл өөрийн зурсан бүтээлүүд өлгөөтэй байдаг. Энэхүү хобби нь 2011 онд гаргасан сүлжмэл хувцасны цуглуулгынх нь загварт хүртэл нөлөөлжээ.

Пенелопа Круз (Penélope Cruz) – Хувцасны өлгүүр цуглуулах

Үргэлж дэгжин харагддаг Пенелопа Круз хувцасны өлгүүр цуглуулах сонирхолтой. Түүний цуглуулгад өнгө, хэмжээ, загвар нь өөр өөр 500 гаруй өлгүүр байдаг бөгөөд энэ нь хувцсаа эмх цэгцтэй хадгалж, загварлаг хувцаслахад нь тусалдаг гэж ярьжээ.

Пэрис Хилтон (Paris Hilton) – Мэлхий барих

Амьтан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог Пэрис Хилтон чөлөөт цагаараа мэлхий барих дуртай. Тэрээр өөрийн эзэмшлийн ранчо болон арлуудад очиж мэлхий бариад, хэсэг ажигласныхаа дараа ямар ч гэмтэл учруулахгүйгээр буцаан байгальд нь тавьдаг.

Николас Кейж (Nicolas Cage) – Цайз, ховор эд өлгийн зүйл цуглуулах

Николас Кейж хамгийн өвөрмөц цуглуулгатай алдартнуудын нэг. Тэр хэдэн арван сая ам.долларын үнэтэй харш, бүр Европын хоёр цайзыг хүртэл худалдан авч байсан. Мөн үлэг гүрвэлийн гавлын яс, эртний булшны чулуу, гэрийн тэжээвэр наймаалж зэрэг этгээд зүйлсийг ч цуглуулдаг байжээ.

Шакил О'Нил (Shaquille O'Neal) – Гурван дугуйт спорт машинаар аялах

Домогт сагсан бөмбөгчин Шакил О'Нил хурданд дуртай нэгэн. Мотоциклийн осолд орсны дараа бүх мотоциклоо зарж, оронд нь гурван дугуйт Slingshot SLR автомашин авчээ. Одоо тэр чөлөөт цагаараа уг машинаараа хот дотор зугаалдаг.

Уилл Смит (Will Smith) – Туялзуур сэлмээр хичээллэх

Жүжигчин Уилл Смит чөлөөт цагаараа туялзуур сэлмээр хичээллэдэг. Түүнийг энэ спортод найз Том Круз дурлуулсан гэдэг. Дараа нь хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм ч тэдэнтэй нэгдэж, хамтдаа бэлтгэл хийдэг болсон. Тэдний хувьд туялзуур сэлэм нь стресс тайлах хамгийн үр дүнтэй арга ажээ.

Анжелина Жоли (Angelina Jolie) – Кинжал цуглуулах

Холливудын жүжигчин Анжелина Жоли өсвөр наснаасаа эхлэн кинжал, хутга цуглуулж эхэлжээ. Түүний цуглуулгад дэлхийн олон орны гар урчуудын хийсэн, хэлбэр хийц нь өөр өөр ховор загварын хутга, кинжалууд бий. Жоли энэ хоббигоо түүх, урлагтай холбон тайлбарладаг бөгөөд цуглуулгаа одоо хүртэл баяжуулсаар байна.