Бишево арал дээр байрлах энэ агуйг Цэнхэр грот ч гэж нэрлэдэг. Дээврийн жижиг нүхээр туссан нарны гэрэл усанд ойж, бүх агуйг тод оюу цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг. Энд зөвхөн завь эсвэл дарвуулт онгоцоор хүрэх боломжтой.
Нью-Мексико муж дахь Карлсбадын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 119 агуй бий. Тэдгээрээс "Их танхим" (Big Room) нь Хойд Америкийн хамгийн том агуйн танхимд тооцогддог.
Ватнайёкүдлийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мөсөн голын дотор байрлах энэхүү агуй нь тунгалаг цэнхэр мөсөн ханатайгаараа алдартай. Өвлийн улиралд аялал хийхэд хамгийн тохиромжтой бөгөөд Исландын хамгийн алдартай байгалийн үзмэрүүдийн нэг юм.
Куала-Лумпур хотоос ердөө 20 минутын зайд орших шохойн чулуун толгодын дотор байрлах энэхүү агуйн цогцолбор нь гурван том, хэд хэдэн жижиг танхимаас бүрддэг. Агуйд хүрэхийн тулд жуулчид 272 өнгөлөг шатаар өгсөх хэрэгтэй.
Стаффа арал дээрх энэхүү агуйн зургаан өнцөгт базальт чулуун баганууд хэдэн сая жилийн өмнөх галт уулын дэлбэрэлтийн үр дүнд үүсжээ. Байгалийн энэхүү өвөрмөц тогтоц нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй агуйнуудын нэгэнд тооцогддог.
Асар том шохойн чулуун энэ агуйн дээвэрт байгалийн нээлхий байдаг тул нарны гэрэл шууд тусдаг. Дотор нь Тайландын хааны дурсгал болгон барьсан Куха Карухас хэмээх үзэсгэлэнт танхим оршдог. Агуй нь Сала далайн эргээс ойролцоогоор 400 метрийн зайд байрладаг.
Олон мянган сарьсан багваахайн амьдардаг энэ агуйг оройн бүрий болох үед үзэх нь хамгийн сонирхолтой. Нар жаргахтай зэрэгцэн сая сая сарьсан багваахай урт хар урсгал мэт дараалан нисэн гардаг нь гайхамшигтай бөгөөд сүрдэм үзэгдэл болдог.
Верфен хотын ойролцоох энэ шохойн чулуу, мөснөөс тогтсон агуй нь дэлхийн хамгийн том мөсөн агуйд тооцогддог. XIX зууны төгсгөлд нээгдсэн бөгөөд мөсөн баримал мэт тогтоцууд нь жуулчдыг бишрүүлдэг.
Хойд арал дээр байрлах энэ агуй сая сая гэрэлтэгч хорхойгоороо дэлхийд алдартай. Харанхуй таазыг одтой тэнгэр мэт гэрэлтүүлэх тэдгээр жижиг амьтад үнэхээр ид шидийн уур амьсгал бүрдүүлдэг.
Капри арлын хамгийн алдартай үзмэрүүдийн нэг болох энэхүү далайн агуй нь болор мэт тунгалаг, мөнгөлөг туяатай цэнхэр усаараа алдартай. Нарийхан амсартай тул зөвхөн жижиг модон завиар орж үздэг.
Португалын Алгарве мужид орших Бенагилийн агуй нь дэлхийн хамгийн алдартай далайн агуйн нэг юм. Дээрээсээ дугуй нээлхийтэй энэхүү агуйд нарны гэрэл тусах үед гайхамшигтай дүр зураг бүрддэг. Жуулчид ойролцоох эргээс завь эсвэл аяллын хөлгөөр очдог.
Өндөр нь 200 метр, өргөн нь 150 метр, урт нь 5 километр хүрдэг Шондонг нь эзлэхүүнээрээ дэлхийн хамгийн том агуй юм. Дотор нь гол урсаж, өтгөн ширэнгэн ой хүртэл бий болсон байдаг бөгөөд өөрийн гэсэн бичил экосистемтэй.