Сандра Авила Белтран (Sandra Ávila Beltrán)

Сандра Авила Белтран 1960 оны 10-р сарын 11-нд төрсөн бөгөөд "Номхон далайн хатан" (The Queen of the Pacific) хочтой байжээ. Тэрээр хоёр удаа гэрлэсэн бөгөөд хоёр нөхөр нь хоёулаа цагдаагийн албыг орхин хар тамхины наймаанд оролцсон байна. Хоёуланг нь хөлсний алуурчид хөнөөжээ. Белтран олон жилийн турш мөрдөн шалгалтаас бултаж чадсан ч 2007 онд зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины наймааны хэргээр баривчлагдсан. Зарим хэрэг нь хэрэгсэхгүй болсон ч мөнгө угаах болон хууль бус зэвсэг эзэмшсэн хэрэгт буруутгагдсан юм.

Клаудиа Очоа Феликс (Claudia Ochoa Felix)

Клаудиа Очоа Феликсийг хэвлэлүүд "Зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцийн Ким Кардашьян" хэмээн нэрлэдэг байв. Тэрээр Instagram дахь тансаг амьдрал, зоримог төрхөөрөө алдартай болсон юм. 2014 онд зарим мэдээллийн хэрэгслүүд түүнийг Мексикийн хамгийн аймшигтай бүлэглэлүүдийн нэг болох “Los Ántrax”-ын шинэ удирдагч болсон гэж мэдээлсэн. Энэ албан тушаалыг найз залуу нь баривчлагдсаны дараа авсан гэж үздэг.

Телма Райт (Thelma Wright)

Телма Райтын нөхөр Жэки Райт нь АНУ-ын Филадельфи хотын хар тамхины томоохон наймаачдын нэг байв. 1986 онд тэрээр толгойдоо буудуулан алагдаж, хивсэнд боосон цогцос нь олджээ. Нөхөр нь нас барсны дараа Телма гэр бүлийн бизнесийг үргэлжлүүлэн удирдаж, Лос-Анжелесаас Филадельфи хүртэлх хар тамхины нийлүүлэлтийг зохион байгуулдаг болсон байна. 1991 онд болсон буудалцааны дараа тэрээр амьдралаа эрс өөрчилж, гэмт хэргийн ертөнцөөс бүрэн гарчээ.

Жуди Моран (Judy Moran)

Жуди Моран нь Австралийн Мельбурн хотын хамгийн нэртэй гэмт хэргийн гэр бүлүүдийн нэг болох Мораны гэр бүл-ийн тэргүүн байв. Түүний амьдрал бараг бүхэлдээ хүчирхийлэл, аллагаар хүрээлэгдсэн байлаа. Анхны нөхөр, хоёр хүү болон бусад төрөл садан нь бүгд буудуулан амиа алдсан байдаг. 2009 онд Жуди болон түүний хамсаатнуудыг баривчилж, эцэст нь түүнд 26 жилийн хорих ял оноожээ.

Мария Леон (Maria Leon)

Мария Леон 13 хүүхдийн ээж байсан ч хар тамхины тээвэр, захиалгат аллага, хүний наймаа эрхэлдэг бүлэглэлийг удирдаж байв. Тэрээр Мексикийн мафитай холбоо тогтоож, Лос-Анжелесын хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн нэг болсон юм. 2008 онд хүү нь цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсаны дараа Мария оршуулгад нь оролцохоор АНУ-д хууль бусаар нэвтрэх гэж байгаад баривчлагджээ.

Жемекер Томпсон (Jemeker Thompson)

Жемекер Томпсон буюу "Queen Pin" багаасаа ядуу өссөн бөгөөд нөхөр Энтони Мозлитой хамт 1980-аад онд Лос-Анжелесын хамгийн том крэк кокаины сүлжээний нэгийг байгуулсан байна. Нөхөр нь алагдсаны дараа ч тэр бизнесээ үргэлжлүүлсэн боловч хамтрагч нь түүнийг цагдаад мэдээлжээ. Тэрээр таван жил оргосны дараа буцаж ирээд баривчлагдан, өндөр хамгаалалттай шоронд 15 жилийн ял эдэлсэн юм.

Мария Личчарди (Maria Licciardi)

1951 онд төрсөн Мария Личчарди Италийн Неаполь хотын Личчарди овгийн мафийн толгойлогч байсан. Тэрээр бүлэглэлийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Албанийн мафиас насанд хүрээгүй охидыг худалдан авч, ажил амлаж Италид авчран бэлгийн мөлжлөгт хүчээр оруулдаг байжээ. Эсэргүүцсэн эсвэл ашиггүй гэж үзсэн хүмүүсийг хөнөөдөг байсан гэх мэдээлэл бий. 2001 онд баривчлагдсан бөгөөд олон жил хоригдсон юм.

Розетта Кутоло (Rosetta Cutolo)

Розетта Кутоло нь Италийн алдарт гэмт хэргийн толгойлогч Раффаэле Кутологийн төрсөн дүү юм. Ах нь шоронд байх хугацаанд бүх тушаалыг нь дамжуулж, удалгүй өөрөө бүлэглэлийн бодит удирдагч болсон. Тэрээр XVI зууны тансаг ордонд амьдардаг байсан бөгөөд нэг удаа цагдаагийн хэсгийг дэлбэлэх тушаал өгсөн гэх мэдээлэл байдаг. 1993 онд олон жил оргон зайлсны эцэст өөрөө цагдаад бууж өгчээ.

Анна Гристина (Anna Gristina)

2012 онд Анна Гристина хүний наймаатай холбоотой зохион байгуулалттай бүлэглэлийг удирдсан хэрэгт баривчлагдаж, дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм. Тэрээр анх өөрийгөө зөвхөн "болзооны үйлчилгээ" ажиллуулдаг байсан гэж мэдүүлсэн ч дараа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх хэлцэл хийжээ. Үүний үр дүнд зургаан сарын хорих ял, таван жилийн туршилтын хугацаатай шийтгэл авчээ. Мөрдөн шалгалтаар тэрээр энэ бизнесээс 10 сая гаруй ам.долларын ашиг олсон нь тогтоогдсон байна.

Рафаэлла Д'Алтерио (Raffaella D'Alterio)

Нөхөр Никола Пианезе алагдсаны дараа Рафаэлла Д'Алтерио Неаполийн Каморра мафийн шинэ толгойлогч болжээ. 2012 онд Италийн цэргийн томоохон ажиллагааны үеэр 65 сэжигтний хамт баривчлагдсан бөгөөд түүнээс 10 сая гаруй ам.долларын бэлэн мөнгө хураан авсан байна. Түүний бүлэглэл сүүлийн 30 жилийн хугацаанд 4,000 гаруй аллагатай холбоотой байж болзошгүй гэж мөрдөн шалгах байгууллагууд үздэг.