Бурж Халифа (Burj Khalifa), АНЭУ
  • Өндөр: 828 м
  • Давхар: 163
  • Хот: Дубай
  • Ашиглалтад орсон: 2010 он

Дэлхийн хамгийн өндөр барилгын титмийг 16 жилийн турш хадгалж буй Бурж Халифа нь инженерийн гайхамшигт бүтээлд тооцогддог. Дотор нь Armani зочид буудал, тансаг орон сууц, оффис, ресторанууд байрладаг. Тус барилгын 124, 125 болон 148-р давхарт жуулчдад зориулсан ажиглалтын талбай бий. Цэлмэг өдөр 90 км хүртэлх зайг харах боломжтой.

Мердека 118 (Merdeka 118), Малайз
  • Өндөр: 678.9 м
  • Давхар: 118
  • Хот: Куала Лумпур
  • Ашиглалтад орсон: 2023 он

2023 онд ашиглалтад орсноор дэлхийн хоёр дахь хамгийн өндөр барилга болсон. Загвар нь Малайзын тусгаар тогтнолыг бэлгэдсэн алмаазан хэлбэртэй бөгөөд оффис, тансаг зэрэглэлийн зочид буудал, ажиглалтын талбайтай.

Шанхайн цамхаг (Shanghai Tower), Хятад
  • Өндөр: 632 м
  • Давхар: 128
  • Хот: Шанхай
  • Ашиглалтад орсон: 2015 он

Мушгирсан хэлбэртэй фасад нь салхины ачааллыг бууруулж, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зорилготой. Барилгын дотор дэлхийн хамгийн хурдан лифтүүдийн нэг ажилладаг бөгөөд дээд давхрын ажиглалтын талбайгаас Шанхай хот бүхэлдээ харагддаг.

Абраж Аль-Байтын Цагт Цамхаг (Makkah Royal Clock Tower), Саудын Араб
  • Өндөр: 601 м
  • Давхар: 120
  • Хот: Мекка
  • Ашиглалтад орсон: 2012 он

Исламын ариун хот Меккад байрлах энэхүү цогцолбор нь дэлхийн хамгийн том цагны нүүртэй барилгуудын нэг юм. Аль-Харам сүмийн яг хажууд байрладаг бөгөөд жил бүр сая сая мөргөлчдийг хүлээн авдаг тансаг зочид буудал, худалдааны төвүүдийг багтаадаг

Пиньань Санхүүгийн Төв (Ping An Finance Center), Хятад
  • Өндөр: 599 м
  • Давхар: 115
  • Хот: Шэньжэнь
  • Ашиглалтад орсон: 2017 он

Зэвэрдэггүй гангаар бүрсэн энэхүү барилга нь Хятадын хамгийн чухал санхүүгийн төвүүдийн нэг болох Шэньжэнь хотын бэлгэ тэмдэг болсон. Дотор нь оффис, худалдааны төв, ажиглалтын хэсгүүд байрладаг.