Хонконг

Хонконг нь дундаж IQ 107 гэсэн үзүүлэлтээр энэ жагсаалтыг тэргүүлдэг. Олон улсын шалгалтуудад Хонконгийн сурагчид үргэлж шилдэгүүдийн тоонд ордог бөгөөд дунд болон дээд боловсролын тогтолцоо нь дэлхийн хамгийн чанартайд тооцогддог.

Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос нь математик, физик, мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгсөгчдийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Хүн амын 30 орчим хувь нь эдгээр чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байдаг бөгөөд олон улсын боловсролын үнэлгээнд тогтмол эхний байруудад жагсдаг. Дундаж IQ нь 106.

Япон

Японы боловсролын систем хатуу сахилга бат, өндөр шаардлагаараа алдартай. Тус улсын бичиг үсгийн мэдлэгийн түвшин 99% хүрдэг нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм. Япончуудын дундаж IQ 105 байдаг.

Сингапур

Сингапурын сурагчид математик, шинжлэх ухааны олон улсын шалгалтуудад тогтмол тэргүүлдэг. Тус улсын боловсролын систем нь сахилга бат, өндөр шаардлагаараа алдартай бөгөөд иргэдийн дундаж IQ 103 гэж тооцогддог

Тайвань

Тайванийн хүн амын бараг тал нь хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг. Өндөр боловсролтой хүмүүсийн хувьд англи хэл мэдэхгүй байх нь бараг байж боломгүй зүйлд тооцогддог. Тайванийн оюутнууд мэдлэгийн түвшнээр дэлхийд дөрөвдүгээр байрт ордог бөгөөд дундаж IQ нь 104.

Нидерланд

Нидерландын сургуулийн боловсрол дэлхийн шилдэг тогтолцоонуудын нэг гэж үнэлэгддэг. Тус улсын сурагчид математик болон байгалийн шинжлэх ухааны олон улсын шалгалтад тогтмол өндөр амжилт үзүүлдэг бөгөөд улсын дундаж IQ 103 байдаг.

Итали

Италийн боловсролын тогтолцоо дэлхийн хамгийн шилдэгт тооцогдохгүй ч Леонардо да Винчи, Галилео Галилей зэрэг суут хүмүүсийн өв уламжлал өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Италичуудын дундаж IQ 102 бөгөөд Франц, Германтай ижил түвшинд үнэлэгддэг.

Герман

Герман улс зохиолч, философичдоороо эртнээсээ алдартай. Өнөөдөр ч боловсролын систем нь өндөр түвшинд хөгжсөн хэвээр бөгөөд нарийн болон инженерийн шинжлэх ухааны чиглэлээр төгсөгчдийн тоогоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.

Австри

Австричуудын дундаж IQ 102. Австри нь хүн амынхаа тоотой харьцуулахад докторын зэрэг хамгаалсан иргэдийн тоогоор дэлхийд дээгүүр байр эзэлдэг. 1000 хүн тутамд дунджаар 9 эрэгтэй, 7 эмэгтэй докторын зэрэгтэй байдаг.

Швед

Шведүүдийн дундаж IQ 101 байдаг гэж тооцогддог. Энэ үзүүлэлтийг батлах мэт тус улс ажлын байранд компьютер ашиглалтаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Ажил эрхэлж буй хүмүүсийн 75 орчим хувь нь өдөр тутмын ажилдаа компьютер ашигладаг бөгөөд дижитал боловсрол өндөртэйд тооцогддог.