Бурж Халифа (Burj Khalifa) – 828 метр, АНЭУ

Дубай хотын төвд сүндэрлэх Бурж Халифа нь 2010 онд ашиглалтад орсон цагаасаа хойш дэлхийн хамгийн өндөр барилгын байр сууриа хадгалсаар байна. Нийт 163 давхар бүхий энэхүү аварга байгууламж нь орон сууц, оффис, тансаг зэрэглэлийн Armani Hotel, ресторанууд болон ажиглалтын талбайг нэг дор багтаадаг. 148, 124 болон 125 дугаар давхарт байрлах ажиглалтын талбайгаас Дубай хотыг бүхэлд нь харах боломжтой. Мөн хамгийн хурдан цахилгаан шатнуудын нэг энд ажилладаг.

Мердека 118 (Merdeka 118) – 679 метр, Малайз

2023 онд бүрэн ашиглалтад орсон Мердека 118 нь өнөөдөр дэлхийн хоёр дахь хамгийн өндөр барилга юм. Нэр нь Малайз улсын тусгаар тогтнолын тунхаглал болсон "Мердека"-гаас гаралтай. Гадна фасад нь алмаазан эрдэнийн хэлбэрээс санаа авч бүтээгдсэн бөгөөд Куала Лумпурын хамгийн шинэ бэлгэ тэмдэг болжээ. Барилгын дотор оффис, тансаг зэрэглэлийн зочид буудал, худалдааны төв болон олон нийтийн талбай байрладаг

Шанхайн цамхаг (Shanghai Tower) – 632 метр, БНХАУ

Дэлхийн хамгийн өвөрмөц хэлбэртэй барилгуудын нэг болох Шанхайн цамхаг нь мушгиа хэлбэрийн хийцтэй тул хүчтэй салхины ачааллыг бууруулдаг. Барилга нь нийт 128 давхар бөгөөд оффис, зочид буудал, ресторан, үзвэрийн талбайг багтаасан олон зориулалттай цогцолбор юм. Онцлох зүйл нь дэлхийн хамгийн хурдан цахилгаан шатнуудын нэг энд ажилладаг бөгөөд хэдхэн арван секундийн дотор дээд давхаруудад хүргэдэг

Абраж Аль-Байт (Makkah Royal Clock Tower) – 601 метр, Саудын Араб

Мекка хотод байрлах энэхүү аварга цогцолбор нь дэлхийн хамгийн том цагтай барилга гэдгээрээ алдартай. Барилгын үндсэн хэсэг болох Хааны цагт цамхаг нь нийт 601 метр өндөр бөгөөд дэлхийн хамгийн том цагны нүүрнүүдийг байрлуулсан байдаг. Энэ нь жил бүр Меккад мөргөл үйлдэх сая сая хүнийг байрлуулах зорилгоор баригдсан бөгөөд тансаг зочид буудал, худалдааны төв, мөргөлийн байгууламжуудыг багтаадаг. Аль-Харам сүмийн яг дэргэд байрладаг нь хамгийн том давуу тал юм.

Пиньань Санхүүгийн төв (Ping An Finance Center) – 599 метр, БНХАУ

2017 онд ашиглалтад орсон энэхүү тэнгэр баганадсан барилга нь ихэвчлэн оффисын зориулалттай бөгөөд дэлхийн хамгийн орчин үеийн санхүүгийн төвүүдийн нэг юм. Сонирхолтой нь анх илүү өндөр антеннтай байхаар төлөвлөсөн ч нислэгийн аюулгүй байдлын шаардлагаар хассан тул өнөөгийн өндөр нь 599 метр болсон байна.