Японы автомашин үйлдвэрлэгч роботын эринд шилжинэ

Японы автомашин үйлдвэрлэгч “Mitsubishi Motors” компани хүн дүрст роботын үйлдвэрлэлд албан ёсоор хөл тавьж, 2027 оны эхнээс масс үйлдвэрлэлээ эхлүүлэхээр болжээ. Үйлдвэрлэлийг Киото хот дахь үйлдвэрийнхээ ашиглагдахгүй болсон хөдөлгүүрийн угсралтын шугамыг шинэчилж байгуулан явуулах бөгөөд бүрэн хүчин чадалдаа хүрвэл сар бүр 1000 хүртэл хүн дүрст робот үйлдвэрлэх боломжтой болох юм.

Эхний ээлжид өөрийн үйлдвэрүүдэд ашиглана

Тус төсөлд Mitsubishi нь 2023 онд Токиогийн их сургуулийн төгсөгчдийн байгуулсан “Highlanders” стартаптай хамтран ажиллаж байна. Эхний үе шатанд үйлдвэрлэсэн роботуудыг Mitsubishi-ийн өөрийн үйлдвэрүүдэд ашиглаж, төрөл бүрийн үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэлээс цугларсан бодит мэдээлэлд үндэслэн хиймэл оюуны алгоритмыг сайжруулж, роботын найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх бөгөөд дараагийн шатанд бусад үйлдвэрүүдэд худалдаалах зорилготой аж.

HL Human робот ямар боломжтой вэ?

Энэхүү төслийн үндэс болсон “HL Human” хүн дүрст роботыг 2025 онд анх танилцуулсан. Робот нь 19 үе мөчний чөлөөт хөдөлгөөнтэй их бие болон цахилгаан хөдөлгүүрүүдээр тоноглогдсон тул хүний хөдөлгөөнийг илүү байгалийн мэт дуурайж чаддаг. Мөн орчныг таних, үйлдлээ төлөвлөх, дуу хоолойн командыг ойлгон биелүүлэх зэрэг бүх үйл ажиллагааг хиймэл оюуны систем удирддаг байна.

Ирээдүйд аврах ажиллагаанд хүртэл ашиглана

“Highlanders” компанийн дараагийн зорилго нь роботуудыг бүрэн ажиллагаатай таван хуруутай гар-аар тоноглох юм. Шинэ гар нь 3 кг хүртэлх жинтэй эд зүйлсийг найдвартай барих чадвартай байх бөгөөд ингэснээр үйлдвэрийн нарийн ажиллагаатай шугамуудад ажиллах боломж нь улам нэмэгдэх ажээ.

Үүнээс гадна компани робот сургах, зан үйлийг нь загварчлах зориулалттай өөрийн программын платформыг хөгжүүлж байгаа...

Үүнээс гадна компани робот сургах, зан үйлийг нь загварчлах зориулалттай өөрийн программын платформыг хөгжүүлж байгаа бөгөөд цаашид эдгээр хүн дүрст роботуудыг зөвхөн үйлдвэрүүдэд бус ложистик, дэд бүтцийн үзлэг шалгалт, гамшиг аврах ажиллагаа зэрэг олон салбарт ашиглахаар төлөвлөж байна.

Товчхон: Mitsubishi Motors автомашины хөдөлгүүр үйлдвэрлэдэг шугамаа роботын үйлдвэр болгон өөрчилж, 2027 оноос эхлэн...

Товчхон: Mitsubishi Motors автомашины хөдөлгүүр үйлдвэрлэдэг шугамаа роботын үйлдвэр болгон өөрчилж, 2027 оноос эхлэн сар бүр 1000 хүртэл хүн дүрст робот үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ нь Японы үйлдвэрлэлийн автоматжуулалт болон хиймэл оюуны хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх чухал алхам гэж салбарынхан үзэж байна.