550 кг жинтэй, нарны зайтай машин

АНУ-ын Клемсоны их сургуулийн 16 магистрант BMW-ийн дэмжлэгтэйгээр “Deep Orange 17” нэртэй туршилтын цахилгаан автомашиныг бүтээжээ. Машин ердөө 550 кг орчим жинтэй бөгөөд хөнгөн цагаан, карбон файбер, ган болон 3D хэвлэсэн эд ангиудыг хослуулсан байна. Машины гадаргууд 1,700 гаруй нарны элемент суурилуулсан бөгөөд тэдгээр нь явж байхдаа төдийгүй зогсоолд байх үед ч цахилгаан үйлдвэрлэнэ.

20 км яваад 50 км-ийн эрчим хүч цуглуулна

Хөгжүүлэгчид автомашиныг Гринвилл, Франкфурт, Мадрид, Мумбай зэрэг дөрвөн хотын нөхцөлд загварчилжээ. Өдөрт ойролцоогоор 20 км явах тохиолдолд нарны хавтангууд дунджаар 50 км явахтай тэнцэх хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж тооцсон байна. Гэхдээ энэ нь бүх нөхцөлд ижил үр дүн гарна гэсэн үг биш. Нарны тусгал, цаг агаар, улирал болон машины байрлалаас эрчим хүчний үйлдвэрлэл ихээхэн хамаарна.

Хурднаас илүү үр ашигт анхаарчээ

“Luminetta”-ийн зорилго нь өндөр хурд, хүчтэй хөдөлгүүр биш. Машины жинг багасгахын зэрэгцээ аэродинамикийг сайжруулж, нөхөн сэргээх тоормос болон эрчим хүчний ухаалаг удирдлагыг ашиглан зарцуулалтыг аль болох бууруулжээ. Одоогоор энэ нь худалдаанд гарах загвар бус, судалгааны прототип юм. Машин Клемсоны их сургуульд цаашдын судалгаанд ашиглагдах бөгөөд “CES 2027” үзэсгэлэнд олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна. Ирээдүйд цахилгаан автомашин зөвхөн цэнэглэдэг бус, өөрөө цахилгаан үйлдвэрлэдэг тээврийн хэрэгсэл болох боломжтойг “Luminetta” харуулж байна.

Цэнэглэгчид залгалгүйгээр явж, өөрөөсөө илүү цахилгаан үйлдвэрлэдэг машин бүтээжээ Цэнэглэгчид залгалгүйгээр явж, өөрөөсөө илүү цахилгаан үйлдвэрлэдэг машин бүтээжээ Цэнэглэгчид залгалгүйгээр явж, өөрөөсөө илүү цахилгаан үйлдвэрлэдэг машин бүтээжээ