Далайн ёроол дахь интернетийн зам

Тив хоорондын интернетийн ихэнх мэдээлэл далайн ёроолоор тавигдсан холбооны кабелиар дамждаг. Эдгээр кабель нь асар их хэмжээний мэдээллийг улс орнуудын хооронд дамжуулах бөгөөд банк, төрийн байгууллага, цэргийн систем, энгийн хэрэглэгчдийн харилцаа холбоонд чухал үүрэгтэй. Гэвч далайн ёроол бол кабелийн хувьд тийм ч таатай орчин биш. Хүчтэй урсгал, хад чулуу, давстай ус, даралт, температурын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл кабелийг гэмтээж болно. Тэгээд дээрээс нь аварга загас нэмэгдэнэ. 

Аварга загас кабелийг яагаад хаздаг вэ?

Хамгийн сонирхолтой нь аварга загас кабелийг зүгээр нэг санамсаргүй мөргөж гэмтээдэггүй. Зарим төрлийн аварга загас түүнийг санаатайгаар хаздаг нь ажиглагдсан. Эрдэмтдийн дэвшүүлсэн нэг тайлбар нь аварга загас кабелиар дамжих цахилгаан болон цахилгаан соронзон дохиог мэдэрдэгтэй холбоотой. Аварга загасын биед маш сул цахилгаан орныг мэдрэх тусгай эрхтэн байдаг. Тиймээс далайн ёроол дахь кабелийн үүсгэж буй дохиог тэд амьд амьтны хөдөлгөөн, цахилгаан идэвхтэй андуурч, идэш тэжээл байж магадгүй гэж хаздаг гэсэн таамаг бий.

Жижигхэн аварга загас хамгийн том асуудал

Та кабельд халддаг нь асар том цагаан эсвэл бар аварга загас гэж төсөөлж магадгүй. Гэтэл бодит “дайсан” нь харьцангуй жижигхэн “сигар аварга загас” буюу “cookiecutter shark” юм. Энэ аварга загас муурнаас ч жижиг хэмжээтэй боловч маш өвөрмөц, хүчирхэг эрүүтэй. Тэд далайн том амьтдын биед хүртэл дугуй хэлбэртэй хэсгийг таслан хаздаг. Дельфин, халим, далайн хав, тэр ч байтугай шумбагч төхөөрөмж зэрэг олон төрлийн биет дээр сигар аварга загасын хазалтын ул мөр илэрч байсан байдаг. Тиймээс далайн ёроолд хэдэн мянган метрийн урттай кабель тааралдвал түүнийг ч бас “амталж” үзэхэд гайхах зүйлгүй.

Нэг хазалт хэдэн саяын асуудал үүсгэж болно

Кабель гэмтэхэд асуудал зөвхөн утсыг нөхөхөөр дуусахгүй. Эхлээд гэмтсэн хэсгийг далайн ёроолоос нарийн тогтооно. Дараа нь тусгай засварын хөлөг онгоц очиж, кабелийг усны гүнээс гарган засварлаж, буцаан байрлуулах шаардлагатай. Ийм ажиллагаа нь маш өндөр зардалтай. Тиймээс кабелийн компаниуд аварга загасны халдлагыг багасгахын тулд илүү зузаан, бат бөх хамгаалалтын бүрхүүл ашиглаж эхэлсэн. Тэдгээрийн дунд кевлар зэрэг маш бат бөх материал ч ашиглагддаг. Гэхдээ далайн ёроолын энэ бяцхан “дээрэмчдийг” бүрэн зогсоох амаргүй хэвээр.

Интернетийг акулуудаас хүртэл хамгаалах хэрэгтэй болдог гэвэл та итгэх үү? Интернетийн хамгийн хачирхалтай дайсан

Өнөөдөр интернетийн дэд бүтцэд кибер халдлага, техникийн гэмтэл, байгалийн гамшиг зэрэг олон аюул бий. Гэхдээ далайн ёроолд мэдээллийн урсгалыг тасалдуулах гэж оролддог жижигхэн аварга загаснууд тэдний дундаас хамгийн хачирхалтай нь байж мэднэ. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутам ашигладаг интернетийн цаана асар том сервер, хиймэл дагуул, дата төвүүдээс гадна далайн ёроолоор чимээгүйхэн үргэлжлэх кабель болон түүнийг хазах дуртай бяцхан акулуудын сонин түүх байдаг ажээ.