Борис Жонсон (Boris Johnson) — дугуй, нийтийн тээврийг сонгодог байсан

Борис Жонсон Лондон хотын даргаар ажиллаж байхдаа дугуй унаж явдгаараа олны анхаарлыг татдаг байв. Лондонд түрээсийн дугуйн системийг хүртэл түүний нэрээр “Boris Bikes” хэмээн хочилдог болсон. Тэрээр мөн Oyster карт зэрэг нийтийн тээврийг ашиглахыг дэмждэг байжээ. Гэхдээ Жонсон тэрбумтан биш тул энэ жагсаалтад өндөр албан тушаал хашиж байсан ч энгийн хэв маягтай гэдгээр нь оруулж байна.

Майкл Блумберг (Michael Bloomberg) — даргын цалингаас татгалзсан тэрбумтан

Нью-Йорк хотын даргаар 2002–2013 онд ажилласан Майкл Блумберг өнөөдөр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг хэвээр байна. Хотын даргын албан тушаалд байхдаа тэрээр жилд ердөө 1 ам.долларын цалин авахыг сонгож, зарим албан ёсны давуу эрхээс татгалздаг байжээ. Түүнийг “Chevrolet Suburban” автомашинтай болон заримдаа нийтийн тээврээр зорчиж байсныг тухайн үеийн хэвлэлүүд онцолж байсан.

Марк Цукерберг (Mark Zuckerberg) — энгийн хувцаслалтаараа алдартай

“Meta” компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг олон жилийн турш энгийн хувцаслалтаараа танигдсан. Саарал футболк, жийнс, энгийн пүүз нь түүний танил хэв маяг болсон. “Forbes”-ийн 2026 оны мэдээллээр түүний хөрөнгө 228.6 тэрбум ам.доллар орчим байна. Гэсэн ч энгийн хувцаслалтаас гадна олон сая долларын үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.

Чак Фини (Chuck Feeney) — баялгаа бусдад зориулсан хүн

“Duty Free Shoppers” компанийг хамтран байгуулсан Чак Фини асар их хөрөнгөө өөртөө хадгалах бус, буяны үйлсэд зориулахаар шийджээ. Түүний байгуулсан “The Atlantic Philanthropies” сан нийт 8 тэрбум гаруй долларын буцалтгүй тусламж боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан болон бусад салбарт олгосон байна. Фини энгийн амьдралыг эрхэмлэж, тансаг хэрэглээнээс зайлсхийдэг байсан бөгөөд 2023 онд 92 насандаа нас баржээ.

Ингвар Кампрад (Ingvar Kamprad) — хэмнэлттэй IKEA-ийн үүсгэн байгуулагч

“IKEA”-г үндэслэгч Ингвар Кампрад хэмнэлттэй амьдралын хэв маягаараа алдартай байв. Түүнийг хуучин “Volvo” машин унаж, хэмнэлттэй ангиллаар нисэж, IKEA-ийн энгийн тавилга хэрэглэдэг байсан тухай олон жил яригдсан. Кампрад 2018 онд 91 насандаа Шведэд нас барсан. IKEA түүнийг компанийнхаа үндэслэгч, XX зууны нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн нэг хэмээн дурсдаг.

Сергей Брин (Sergey Brin) — энгийн хэв маягтай технологийн тэрбумтан

“Google”-ийг Ларри Пэйжийн хамт үүсгэн байгуулсан Сергей Брин өнөөдөр Alphabet-ийн ТУЗ-ийн гишүүн, томоохон хувьцаа эзэмшигч хэвээр байна. “Forbes”-ийн 2026 оны мэдээллээр түүний хөрөнгө 259.6 тэрбум доллар орчим байна. Түүнийг нийтийн тээврээр зорчиж, энгийн хувцас өмсөж байсан тухай хуучин нийтлэл, гэрэл зургууд бий.