Канадын дуучин Граймс сүнс, ер бусын үзэгдэлд итгэдэг гэдгээ нуудаггүй. Тэрээр шинэ дуу бүтээхдээ хэдэн өдөр студидээ тусгаарлагдан, ер бусын байдалд орж уран бүтээлийн санаагаа олдог гэж ярьж байсан. Граймсын үздэгээр зарим дуу нь өөрийнх нь санаа гэхээсээ илүү өөр ертөнцөөс ирсэн зүйлсийг дамжуулж буй мэт байдаг аж. Түүний уран бүтээл, сошиал хуудсанд ч далд ертөнц, ид шидийн сэдэвтэй дүрслэл нэлээд түгээмэл байдаг.
Лана Дель Рей хараал болон хүний бодол, энерги бусдад нөлөөлж чадна гэдэгт итгэдэг тухайгаа өмнө нь ярьж байжээ. 2017 онд тэрээр тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг хараал хийхийг оролдсон тухайгаа олон нийтэд мэдэгдсэн. Тэрээр сарны үе шатуудыг дурдсан нууцлаг пост нийтэлж, улмаар уг үйлдлийн талаар ярилцлагадаа тайлбарлаж байв. Түүний хэлснээр хүний бодол болон энерги тодорхой хэмжээгээр бусдад нөлөөлөх боломжтой аж.
Дракула болон Саруманын дүрээрээ алдартай жүжигчин Кристофер Лигийн тухай далдын ертөнцтэй холбоотой олон цуу яриа байдаг. Гэхдээ тэр өөрийгөө ид шид, хараалтай холбоотой байсныг үгүйсгэж, харин ийм зүйлээр оролдохоос хүмүүсийг сэрэмжлүүлдэг байжээ. Гэсэн ч Ли далдын хүч, ид шидийн талаар нэлээд сайн мэддэг байсан нь түүнийг энэ сэдвийг үнэхээр сонирхдог байсан гэх яриаг төрүүлсэн байна.
Америкийн алдарт зохиолч Уильям Берроуз хараалд итгэдэг байсан гэх мэдээлэл бий. Тэрээр өөрт нь таалагддаггүй хүмүүст муу зүйл тохиолдохыг хүсдэг тухайгаа ярьдаг байжээ. Түүний Трумэн Капотег хараасан гэх домог ч байдаг. Берроуз Капотег дахин зохиол бичиж чадахгүй болоосой гэж хүссэн бөгөөд үүний дараа Капоте уран бүтээлээ бараг бүрэн зогсоосон гэх яриа тархсан байна. Гэхдээ эдгээр үйл явдлын хооронд шууд холбоо байсан гэдгийг батлах баримт байхгүй
Домогт хөгжимчин Дэвид Боуи амьдралынхаа нэгэн үед далдын хүч, хар ид шидийг ихээхэн сонирхож байжээ. Тэрээр ид шид, нууцлаг ертөнцийг сонирхдог хүмүүсийн хүрээлэлд орж, оккультизмын алдартай төлөөлөгч Алистер Кроулигийн бүтээлүүдийг судалдаг байсан гэдэг. Гэвч энэ сонирхол нь хэтэрч, Боуи өөрийгөө ер бусын хүчний нөлөөнд орсон байж магадгүй хэмээн эмээх болсон тухай мэдээлэл байдаг. Хожим нь тэр энэ бүхнээс холдож, далдын ертөнцтэй холбоотой зүйлсийг амьдралаасаа гаргахыг хичээжээ.
“Led Zeppelin” хамтлагийн гитарчин Жимми Пейж далдын ертөнцийн хамгийн алдартай сонирхогчдын нэг байв. Тэрээр Английн далдын ухааныг судлаач Алистер Кроулигийн бүтээлүүдийг ихэд сонирхож, түүнтэй холбоотой ном, эд зүйлс цуглуулдаг байжээ. Пейж бүр Кроулигийн Шотланд дахь хуучин байшинг худалдан авч байсан нь түүний энэ сонирхол хэр гүн байсныг харуулдаг. Led Zeppelin-ийн уран бүтээлд ч мистик болон далд ертөнцийн бэлгэдэл олонтаа ашиглагддаг.
Исландын өвөрмөц дуучин Бьорк багаасаа л ер бусын ертөнцийн тухай ойлголттой өссөн байна. Түүний гэр бүл эльф, одой, тролль зэрэг Исландын ардын домогт гардаг далдын оршихуйд итгэдэг байжээ. Бьорк өөрөө ч эдгээр амьтад зөвхөн үлгэр домгийн дүр биш гэж үздэг тухайгаа ярьж байсан. Тэрээр өнөөдрийг хүртэл байгаль, ид шид, сансар огторгуй болон хүний сэтгэлгээний холбоог өөрийн өвөрмөц өнцгөөс тайлбарладаг уран бүтээлч хэвээр байна.