“Pink Floyd” Сан-Маркогийн талбайн ойролцоох хөвөгч тайзан дээр тоглолтоо хийж, 200 мянга гаруй үзэгч цуглуулжээ. Тоглолтын дараа хотод асар их хэмжээний хог үлдэж, зохион байгуулалтын асуудлаас болж ихээхэн шүүмжлэл дагуулсан байна.
Гэрэл зурагчин Жон Томсоны дуранд буусан XIX зууны Лондонгийн ховор дүр зураг.
АНУ-ын Хойд Каролина дахь Форт-Брэгг цэргийн баазад ирээдүйн нислэгийн технологийг танилцуулж буй нь.
Тэрээр тухайн үеийн эрэгтэйчүүд давамгайлсан зар сурталчилгааны салбарт амжилт гаргаж, өөрийн агентлагийг байгуулсан анхны эмэгтэй удирдагчдын нэг байв.
Инсбрук, Австри. Гэрэл зурагчин Эрика Стоун.
Тухайн үеийн хоолны номноос санал болгосон өнөөдөр сонсоход нэлээд этгээд санагдах жор.
1963 оны арваннэгдүгээр сарын 22-ны орой Нью-Йоркийн гудамжинд буулгасан зураг.
Дэлхийн II дайны төгсгөлд Германы бункерээс АНУ-ын цэргүүд илрүүлжээ.
Тухайн үеийн Холбооны мөрдөх товчооны (FBI) асар том картын сан.
Их Британийн Уитеншо хотод буулгасан өдөр тутмын амьдралын дулаахан агшин.
XIX зууны дунд үед моод болсон кринолин бүхий том юбка нь үзэсгэлэнтэй ч нэлээд аюултай байжээ. Даашинз галд автах, дугуйнд орооцолдох зэрэг осол гардаг байсан байна.
“General Dynamics”-ийн сансрын хөтөлбөрийн хүрээнд ажиллаж буй нь.
Алдарт загвар зохион бүтээгч Пьер Карден ирээдүйн сувилагчдыг хэрхэн хувцаслаж болохыг өөрийн загвараар төсөөлжээ.
Лос-Анжелес хотод гоо сайхны мэргэжилтэн Манки Рубенштейний лекцийн үеэр эмэгтэйчүүд нүүр будалтын арга барилд суралцаж байна.
Дундад зууны үеийн хуяг дуулгын нэг хэсэг болох эдгээр урт хошуутай гутал нь дайчдын хөлийг хамгаалах зориулалттай байжээ.
Хатан хаан Виктория охид Виктория, Елизавета, Алистай хамт.