Энэ аргыг хэрэглэдэг хүмүүс хуучин хайртай хүндээ хэлэхийг хүссэн бүхнээ дэвтэртээ бичихийг зөвлөдөг. Гомдол, гуниг, харамсал гээд сэтгэл дотор хурсан мэдрэмжээ цаасан дээр буулгах нь дахин холбоо барих хүсэлтэйгээ тэмцэхэд тусалдаг байна.
Зөвхөн сэтгэл хөдлөлөө бичихээс гадна долоо хоног бүрийн амжилт, алдаа, зорилгоо тэмдэглэж болно. Ингэснээр өөрт гарч буй өөрчлөлтөө ажиглаж, өнгөрсөн туршлагаасаа сургамж авах боломжтой. Зарим хүн энэ аргыг нас барсан дотнын хүмүүстэйгээ сэтгэлдээ ярилцахад ч ашигладаг.
TikTok дээрх #NoContact хаштагтай бичлэгүүд 1.7 тэрбум гаруй хандалт авчээ. Гэхдээ энэ арга хүн бүрд адилхан үр дүн өгөхгүй. Гол нь бичсэн зүйлээ бусдад харуулахдаа бус, өөрийн мэдрэмжийг ойлгож, өнгөрснийг хүлээн зөвшөөрөн, аажмаар урагшлахад оршино.