XX зуун хүн төрөлхтний түүхэнд хамгийн их өөрчлөлт, сорилт, нээлт авчирсан үеүүдийн нэг байв. Дэлхийн дайн, түүхэн ялалт, соёлын хувьсал, технологийн хөгжил гээд энэ зууны үйл явдлууд өнөөдөр ч бидний ой санамжид хадгалагдан үлджээ. Тухайн үеийн ховор агшнуудыг гэрэл зурагт буулгаснаар хойч үеийнхэн өнгөрсөн зууны амьдрал, уур амьсгал, түүхэн үйл явдлыг нүдээр үзэх боломжтой болсон юм. “LIFE” сэтгүүлийн архиваас онцолсон дараах гэрэл зургууд биднийг XX зууны мартагдашгүй мөчүүдээр аялуулна.