Белла Хадид цэцэглэж буй мод, дэлбээлсэн цэцэгсээс санаа авсан тод өнгийн хувцас, том далавчтайгаар шоуг нээжээ. Түүний өвөрмөц төрх энэ жилийн загварын шоуны хамгийн анхаарал татсан мөчүүдийн нэг байлаа.
Кайли Женнер энэ удаа “Victoria’s Secret”-ийн тайзнаа анх удаа загвар өмсөгчөөр алхаж, шоуны хамгийн үнэтэй гоёлыг танилцуулсан байна. Түүний өмссөн алдарт “Fantasy Bra” нь 4400 ширхэг янз бүрийн огтлолтой алмаазаар чимэглэгдсэн бөгөөд ойролцоогоор 4 тэрбум төгрөгтэй тэнцэх аж.
Оросын алдарт супермодель Ирина Шейк торон материалтай дотуур хувцас, цасан цагаан далавчтайгаар тайзнаа алхаж, үзэгчдийн анхаарлыг татсан байна.
2026 оны загварын шоуны хамгийн том, сүрлэг далавчнуудын нэгийг Эльза Хоск зүүж, тайзнаа алхжээ.
Загвар өмсөгч Алекс Консани энэ удаагийн шоунд оролцсон цорын ганц трансжендер модель болж, загварын салбарын олон талт байдлыг илэрхийлжээ.
Британийн алдарт загвар өмсөгч Рози Хантингтон-Уайтли 16 жилийн завсарлагааны дараа “Victoria’s Secret”-ийн тайзнаа эргэн гарч, үзэгчдийг баярлуулжээ.
Загвар өмсөгч Анок Яй нь Наоми Кэмпбеллийн дараа “Prada” брэндийн загварын шоуг нээсэн анхны хар арьст модель болж, загварын ертөнцөд онцгой амжилт гаргажээ.
“Victoria’s Secret”-ийн алдарт сахиусан тэнгэрүүд Адриана Лима, Алессандра Амбросио нар энэ удаа реппер Megan Thee Stallion-той хамт нэгэн тайзнаа гарчээ.
Victoria’s Secret брэндийг загварын тайзнаа биеийн хэлбэр, галбирын олон янз байдлыг төлөөлүүлдэггүй хэмээн шүүмжилж ирсэн. Үүний дараа шоуны зохион байгуулагчид plus-size загвар өмсөгчдийг оролцуулах болсон бөгөөд тэдний нэг нь алдарт Эшли Грэм юм.
2026 оны Victoria’s Secret шоунд дуучин Тэйт Макрэй оролцож, супермодель Жижи Хадидтай хамт загварын тайзнаа алхжээ.
Өмнөд Африкийн супермодель Кэндис Свейнпол 2007 онд тус брэндийн тайзнаа анх алхаж, 2010 онд албан ёсоор “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр болжээ. Тэрээр брэндийн хамгийн танигдсан нүүр царайны нэг юм.
Унгарын супермодель Барбара Палвин хүүхдээ төрүүлснээсээ ердөө нэг сарын дараа “Victoria’s Secret”-ийн загварын шоунд оролцож, тайзнаа алхжээ. Түүнийг нөхөр, жүжигчин Дилан Спроус үзэгчдийн эхний эгнээнээс дэмжин суужээ.
Алдарт plus-size загвар өмсөгч Палома Эльсессер Эшли Грэмийн хамт 2026 оны “Victoria’s Secret”-ийн загварын шоунд оролцож, биеийн галбирын олон янз байдлыг төлөөлжээ.
Италийн загвар өмсөгч Виттория Черетти “Victoria’s Secret”-ийн шоунд хоёр дахь удаагаа оролцсон ч одоогоор албан ёсны «сахиусан тэнгэр» цол хүртээгүй байна. Жүжигчин Леонардо Ди Каприогийн найз бүсгүй тэрээр энэ удаа дотуур хувцасны оронд даашинзтайгаар тайзнаа алхсан цөөн загвар өмсөгчдийн нэг байв.
Намиби улсын загвар өмсөгч Беати Принслу брэндийн загварын шоунд олон удаа оролцож байсан бөгөөд энэ удаа ч “Victoria’s Secret”-ийн тайзнаа эргэн иржээ.
Шоуны төгсгөлд бүх загвар өмсөгчид хамтдаа тайзнаа гарч уламжлалт финалын алхалтаа хийжээ. Энгийн дотуур хувцасны загварын үзүүлбэрээс эхэлсэн “Victoria’s Secret”-ийн шоу өдгөө сүрлэг далавч, дэлхийн оддын тоглолт, олон сая долларын үнэтэй гоёл чимэглэл хосолсон томоохон үзвэр болон өргөжжээ. Гэвч энэ удаагийн шоуны эргэн тойронд өрнөсөн маргаан брэндийн ирээдүйн чиг хандлагын талаар дахин асуулт тавьж байна.