Японы Эшима Охаши (Eshima Ohashi) гүүр нь Мацуэ болон Сакайминато хотыг холбодог бөгөөд нийт 1.7 км урттай. Гүүрний х...

Японы Эшима Охаши (Eshima Ohashi) гүүр нь Мацуэ болон Сакайминато хотыг холбодог бөгөөд нийт 1.7 км урттай. Гүүрний хамгийн содон онцлог нь хоёр талаасаа огцом өгсөж, уруудсан мэт харагддаг налуу бүтэц юм.

Анх харахад автомашинууд гүүрнээсээ гулсаад уначих гэж байгаа мэт, харин дээш өгсөхөд бараг боломжгүй мэт санагдана. ...

Анх харахад автомашинууд гүүрнээсээ гулсаад уначих гэж байгаа мэт, харин дээш өгсөхөд бараг боломжгүй мэт санагдана. Гэвч энэ нь зүгээр л харааны өнцгөөс үүдсэн сэтгэгдэл биш юм. Гүүрийг доогуур нь том оврын хөлөг онгоцууд саадгүй нэвтрэх боломжтой байхаар өндөрлөж барьжээ.

Хэдийгээр ийм огцом налуутай мэт харагддаг ч Эшима Охаши гүүр нь автомашины хөдөлгөөнд зориулагдсан, аюулгүй байгуула...

Хэдийгээр ийм огцом налуутай мэт харагддаг ч Эшима Охаши гүүр нь автомашины хөдөлгөөнд зориулагдсан, аюулгүй байгууламж юм. Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулан зорчиход хангалттай.Гаднаас  нь харахад яг л галзуу хулгана шиг энэ гүүрээр нэг удаа ч болов давхиж үзэхийг хүсэх хүн цөөнгүй биз ээ!