Москвагийн нэгэн гудамжинд болсон эмх замбараагvй байдал
Уржигдар буюу 7-р сарын 12-ны єдєр Москва хотын “Залуучуудын Химки” гудамжинд нилээн ширvvн vйл явдал, санаандгvй болжээ. Энэхvv санамсаргvй vvдсэн нєхцєл байдал нь улс орон даяар нилээн дуулиан тарьж, хvvхдийн тоглоомын талбайгаа авч vлдэж, амьдрах орчныхоо хувийн орон зайг мєнгєний шуналтнуудын гараас аврах хvсэлтэй хvмvvсийг хурцалж єгсєн гэхэд болно. Химки гудамжинд байрладаг нэгэн орон сууцны ємнєх тоглоом, амралтын талбайг хэнд ч мэдэгдэлгvй хашаалж, моддыг нь тайран, машины зогсоол болгохоор тєлєвлєєд байсныг тэндэхийн оршин суугчид эсэргvvцэж, тайван жагсаал хийж байснаа, оройхон тийшээ жинхэнэ хєл толгой нь олдохгvй зодоон эхэлжээ. Аз болж хэн ч гэмтэж бэртэж, амь насаа алдаагvй байна. Ингээд бvгдээрээ газар газрын хvний мєсгvй хєрєнгєтнvvдэд, бас уурандаа улангасан ухаан жолоогоо алддаг зарим хvмvvст тал талын сургамжтай бичлэгийг хvлээн авцгаая.