Бохир усны наадам гэсэн учир нь энэхүү наадам Жамне голд болдог бөгөөд Жамне голын ус маш их бохирдолтой юм байна. Энэхүү ус нь үйлдвэрийн хог хаягдал болон иргэдийн хувцас угаалт зэргээс болж маш ихээр бохирдож зузаан хөөсөн давхаргатай болсон юм. Мөн энэ өдрийг нас барагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр гэж үздэг байна. Ингээд энэхүү наадмын талаар гэрэл зургийг сонирхоцгооё.







