























Видео.
Нью-Йорк хотод жил бүр “Метронд өмдгүйгээр аялцгаая” хэмээх өдөрлөг болдог байна. Энэхүү өдөрлөг жил бүрийн нэг сард болдог бөгөөд хамгийн анх ердөө л 7 хүнтэй “Improv Everywhere” хэмээх идэвхитэн хөдөлгөөнийхөн зохиож байжээ. Энэ оны 1 сарын 13-нд “Метронд өмдгүйгээр аялцгаая” өдөрлөг 12 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд урьд урьдынхаас илүү олныг хамарч чадсан байна. Өдөрлөгийн гол зорилго нь гадуур өмдгүй зөвхөн дотуур өмдтэй метрогоор аялах юм. Ингээд энэ оны “Метронд өмдгүйгээр аялцгаая” өдөрлөгийн гэрэл зургийг хүлээн авцгаая. Жилд ганц болдог энэхүү өдөрлөгийг далимдуулан хүмүүс нэлээд зураг дараад амжсан байна шүү.























