“Бид амьдралын үнэ цэнийг мэдэрч, амьдралдаа тавьсан зорилгынхоо төлөө амьдрахыг хичээдэг” -хэмээн хатагтай Цукерберг хэлжээ. Эхнэр нь Маркт Facebook-ийн тусламжтай хүүхдүүдэд донор олж өгөх саналыг тавьсан байна. Марк ч эхнэрийнхээ хүслийг биелүүлж Фэйсбүүк энэ боломжыг гаргаж өгсөн байна. Марк хэлэхдээ: “Бид оройн хоолон дээрээ ихэвчлэн Facebook болон хүүхдүүдийн талаар ярьдаг. Эхнэр маань хүүхдүүдийн биеийн байдлыг хянаж, хардаг бөгөөд гэнэтхэн ямар нэг хүүхдэд “Доно”-р гарч ирэхэд ихээхэн баярладаг. Ингээд л тэрээр үүргээ биелүүлсэн мэт баяр баясгалантайгаар гэртээ ирдэг” -гэжээ.

“Бубба” хоолны газар.

28 настай тэрбумтан залуу энгийн л хувцасласан байна. Эхнэр нь мөн ч ялгаагүй. Түүний хөрөнгө ойролцоогоор 16.4 тэрбум доллар ажээ.

Энэ оны 2-р сард Марк Цукерберг болон түүний эхнэр Присцилла Чан нар 500 сая долларын хандивыг сайн үйлсийн аянд зориулжээ.
