


































Украины алдарт дуучин Анна Седокова 1982 онд Киев хотод төржээ. Тэрээр Украины халуухан хамтлаг болох “Виа Гра”-ийн нэг гишүүн байсан юм. “Виа Гра” хамтлагийн дуучид өөрсдийн секси дүр төрх, бие галбираараа олон орны эрчүүдийн харцыг унагаж, бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлж байсан хамтлаг билээ. Анна саяхан нөхрөөсөө салсан ч хайр, энхрийллээр дутаж байна хэмээн гомдоллож эхэлжээ. “Хэн нэгнийг үнэхээр их хайрламаар санагдаж байна. Утасны дугаар, гэрийн хаягаа өөрчлөөд зөвхөн түүнийхээ халуун энгэрт эрхэлж, түүнтэйгээ хамт өглөө сэрэхийг хүсэж байна” хэмээн дуучин бүсгүй хуваалцжээ. Анна Оросын хөгжмийн суваг болох “Муз-Тв”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр тачаангуй, секси хувцаслаж иржээ. Магадгүй энэ нь түүний шинэ хайрыг хүсэж байгаатай холбоотой юм болов уу.


































