Саммит Компьютер Технологи компани 2008 онд Dell-ийн албан ёсны дистрибьютерийн эрхтэй болсноор монголын хэрэглэгчдэд дэлхийд тэргүүлэгч брэндийн бүтээгдэхүүнийг тааламжит үнэ, нөхцөлөөр худалдаалж эхлэсэн билээ. Өнөөдөр манай компани Dell-ийн дээд түвшний буюу Premier Partner түнш болсон байна.

Тун саяхан нээгдсэн PC Mall дэлгүүрийнхээ 2-р давхарт Dell брэндийн showroom-ийг мөн нээн ажиллуулж байна. Энэхүү showroom-д зочилсноор хэрэглэгчид маань Dell-ээс гаргаж буй бүхий л шинэ бүтээгдэхүүнийг үзэж танилцах, худалдан авах боломжтой болсон юм. Түүнээс гадна байгууллагын IT мэргэжилтнүүдэд зориулсан серверийн өрөөг тохижуулж, байгууллагын сервер, серверийн шүүгээ, тог баригч гэх мэт бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

