Сурабайд сард 25 гаруй амьтад үл мэдэгдэх шалтгаанаар үхдэг байна. Саяхан Кливон хэмээх нэртэй анааш үхсэн бөгөөд гэдсийг нь задлан үзэхэд 30 кг гялгар уутыг гаргаж ирсэн байна.


 
Ихэнхи зэрлэг амьтад нь хоолонд дургүй болж, хоол шингээх чадваргүй болжээ. Тиймээс эдгээр амьтдыг албаар унтуулахгүй юм аа гэхэд тэд өлсөж үхдэг аж. Иргэдийн яриагаар бол үхсэн амьтдын арьсаар худалдаа хийдэг бөгөөд амьтны хүрээлэнгийнхэн жилд 5 сая долларын орлого олдог гэх яриа ч бий.




 
Индонезийн удирдлагууд амьтдын эсэн мэнд бойжилт, өсөлтийн тал дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй байна. Ховор амьтад амьдардаг Индонезийн ой мод аль хэдийн мод олборлогчдын гарт оржээ.