Видео.
Технологи
“Tron” хэмээх электрон мотоцикл бүтээжээ
Австралийн “Parker Brothers Concepts” хэмээх байгууллага Жозеф Косинсзийн бүтээл болох “Tron” киноноос сэдэвлэн хоёр дугуйт цахилгаан мотоциклийг үйлдвэрлэх ажиллагаанд ороод байгаа гэнэ. "Tron bike" 96 вольтийн цахилгаан мотортой бөгөөд лити-йон аккумлятортай, 160км\цаг хүртэл хурдлах бөгөөд залгагдаагүй тохиолдолд 129км хүртэл замыг туулж чадах гэнэ. Цахилгаан мотоциклийг хөнгөн цагаан болон нүүрсэн хуванцараар хийсэн бөгөөд хамгийн гол онцлог нь 24-дюймын булгүй дугуйтайд оршино. “Tron bike”-ны үнэ нь 55,000$ - 70,000$ хооронд байх юм байна.
Видео.