Шалимар буюу Таж-Махалын товч түүхийг дурдвал:
Энэтхэгийн ноёнтон Шах Жахан өөрийн үзэсгэлэнт эхнэртээ маш их хайртай байсан бөгөөд хэрвээ эхнэр нь хүү бэлэглэвэл түүндээ зориулан цэцэрлэгт хүрээлэн бүхий ордон барьж өгнө хэмээн амлаж байсан байна. Харамсалтай нь Шахын эхнэр нь нас барж, Шах амласандаа хүрч эхнэрийнхээ хүндэтгэлд зориулан ордон барих үйл ажиллагааг эхлүүлжээ.
Шахт цамхагийн төслүүд нь огтхон ч таалагдахгүй байсан учир тэрээр архитекторын эхнэрийг хороох тушаалыг буулгасан байна. Ийнхүү эхнэрийнх нь амийг хороосон тохиолдолд архитектор зовлонг өөрийн биеэр амсах учир, илүү сайн санаа төрнө гэдэгт Шах итгэлтэй байсан байна. Ингээд алдарт Таж-Махал буюу "Шалимар" хайрын цэцэрлэгт хүрээлэн бий болжээ.
Видео.