





Алдарт модель, загвар өмсөгч, сайн ээж Миранда Керр (Miranda Kerr) энэ удаа "V Magazine" сэтгүүлийн намрын дугаарт их л сонин байдлаар зургаа авахуулжээ. Магадгүй түүнийг "цагаан шаргал" үстэй хараагүй болохоор нүдэнд дасахгүй байж болох юм. Түүний задгайдуу байдалтай авахуулсан эдгээр хэдэн зураг үнэхээр шинэлэг болсон бөгөөд байдаг л нэг хэвийн төрхийг нь сайн өөрчилжээ. Зурагчинаар Себастиан Фаена (Sebastian Faena) ажилласан байна.





