Алдарт YAHOO-гийн баяжсан түүхээс

Та биднийй єдєр тутмын хэрэглээ болсон Yahoo.com сайтыг эзэмшигч Yahoo корпорацийн захирал Жерри Янг энэ жил дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар шалгарчээ. Тvvнийг хэрхэн баяжсан тvvхээс танилцуулъя. Жерри 1968 онд Тайванд тєрсєн бєгєєд 2 настай байхад нь эцэг нь нас барж, их сургуульд англи хэлний багш ажилтай ээж нь гэр бvлээ АНУ-н Калифорни муж дахь Сан Хосе хот руу нvvлгэв...
Алдарт YAHOO-гийн баяжсан түүхээс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Жерри Янг хичээлдээ маш сайн оюутан байсан бєгєєд Станфордын Их сургуульд дєрєвхєн жил сурах хугацаандаа цахилгааны инженерийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ.





Харин тvvний багш болох Дэвид Фило АНУ-н Висконсин мужид 1966 онд тєржээ. Бага насаа аав ээжийнхээ хамт Луизана мужийн коммунд єнгєрєєсєн тэрээр Туланы их сургуульд орж, компьютер инженерийн мэргэжил эзэмшив. Дараа нь Станфордын их сургуульд орж магистрын зэргээр суралцаж, хичээлийн хажуугаар туслагч-ассистент багшаар ажиллаж байжээ. Аз болоход тvvний шавь нарын нэг Жерри тэр хоёрын нєхєрлєл эхэлж, энэ нь тэр хоёрыг 1992 онд, хичээлийн солилцооны шугамаар Япон руу зургаан сар яваад ирэх хугацаанд улам бэхэжжээ.







Уг нь 1993 онд Жерри, Девид хоёр Станфордод єєрсдийн докторын зэргийн судалгааны ажил дээр “Компьютерийн дизайн”  сэдвээр ажиллаж байх ёстой байжээ. Харин оронд тэд єєрсдийн хамаг цаг заваа тухайн vед шинэхэн нээгдээд байсан “WORLD WIDE WEB”-н ертєнцєєр аялж, арвин их мэдээллийг нь ухаж суухад зарцуулж байв. Тэдний энэ талаар хийсэн анхны тєсєл нь интернэтээс NBA- тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог програм байжээ. Жерригийн хийсэн анхны вэб сайт нь ч гэсэн тvvний спортын их дур сонирхлыг илэрхийлэн байв.



Ингээд удалгvй Жерри, Девид хоёр маань вэб ертєнц дэх асар єргєн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллахад амжилт олох гол тvлхvvр нь эдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулах явдал юм гэдгийг ойлгосон байна. Анхандаа тэд єєрсдийн дуртай вэб хуудаснуудын хаягийг ангилан цуглуулж, “World Wide Web” дэх “Жерригийн лавлах” гэсэн нэрээр найз нартаа и-мэйл явуулж, вэб хуудас болгон гаргаж байжээ. Энэ нэр нь єєрсдєд нь тєдийлєн таалагдаагvй тул “YAHOO!” гэсэн богинохон бєгєєд содон нэр бодож олсон байна. Тэдэнд энэ нэрнийх нь “бvдvvлэгдvv этгээд бєгєєд хэлэхэд амьд аялгуу” нь таалагдсан бєгєєд дараа нь энэндээ тааруулсан дараах албаны нэрийг бодож олжээ.



“Yet Another Hierarchical Official Oracle”.
1994 он гэхэд хэдэн мянган хvн “Yahoo!”-г ашиглан интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авч байв. Энэ онд хэрэглэгчдийн тоо сар тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. Жерри, Девид хоёр ч гэсэн єєрсдийн шинэ хобби–доо цаг заваа бvрэн зарцуулж, ангилсан вэб хаягнуудаасаа хэрэгллэгч дурын vг хэрэглэн хайлт хийх, єєрийн хvссэн вэбний хаягийг нэмэх зэрэг олон боломжуудыг нэмж, тухайн vед хамгийн их хvн ханддаг вэб сайтны нэг болсноос их ачааллыг даах чадвартай “вэб” сервер програм хангамж-г нь хvртэл єєрсдєє зохион хэрэглэж байв. Энэ vед тэд Станфорд их сургуулийнхаа интернет холбоосыг хэрэглэж vйл ажиллагаа явуулж байсан бєгєєд удалгvй сургуулийнх нь сvлжээ дэлхийн єнцєг булан бvрээс єдєр тутам сая саяараа холбогдох их хэрэглэгчдийн ачааллыг даахаа больж эхлэн, сургуулийнх нь удирдлага Жерри Девид хоёрт хандан vйл ажиллагаанд єєрийнхєє компьютер, интернет холболтыг vнэгvй хэрэглvvлэх хvсэлтэй MCI, WORLDCOM, AOL, NETSCAPE гэх мэт олон том компаниудын тєлєєлєгчид Жерри, Девид хоёртой ирж уулзсан бєгєєд, 1995 онд тэд NETSCAPE –н саналыг хvлээн авч vйл ажиллагаагаа тэднийх рvv нvvлгэжээ.



Эцэст нь 1995 оны 3-р сард Жерри Девид хоёр маань єєрсдийнх нь вэб хуудсаа хайх хобби нь бизнесийн  нилээдгvй ашиг олох vйл ажиллагаа болж болох юм гэдгийг бvрэн ухаарчээ. Тэд хєрєнгє оруулалтын SEQUOLA пvvсээс 4 сая доллар зээлж єєрсдийн гэсэн компанийг байгуулав. єєрсдєд нь бизнесийн  vйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдгийг ойлгож, ижилхэн Станфорд их сургуулийн бас нэг тєгсєгч болох Тим Кугл (тухайн vедээ 400 сая $-н хєрєнгєтэй компани ажиллуулж байв) –г єєрсдийн даргаа болгож хєлсєлж байжээ.


Tim

1995-1999 оны хугацаанд “Yahoo!”- н жил тутамд олж байсан орлогын хэмжээ нь 35%-р нэмэгдэж байв. Ихэнх ашгаа тэд вэб хуудсан дээр байрлуулсан тєлбєртэй баннер сурталчилгаанаас олж байна. Мэдээж  баннерийг хvн л vздэг юм болохоор вэб хуудсанд хандах хэрэглэгчдийн тоог нэмэгдvvлэхээр менежментийн арга, залиудыг хэрэглэсээр байна. 1995 онд “Yahoo”- н вэб хуудсанд єдєрт дунджаа 145 сая хэрэглэгч 625 сай удаа ханддаг гэсэн аварга vзvvлэлттэй болжээ. Ингээд тэдний компанийн  нэр Yahoo! нь єнєєдєр интернет дэх хамгийн том хайлтын системийн нэг болжээ. Жерри  Девид хоёр ч єнєєдєр дэлхийн хамгийн баян  залуусын жагсаалтанд зvй ёсоор ордог болжээ.



2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()