Дэлхийн дээвэрт орших зам (31 фото + Текст)

Дэлхийн хамгийн єндєрт оршдог, уулын тємєр зам бол Цинхай-Тєвдийнх билээ. vvнийг “Дэлхийн дээвэр дээрхи зам” буюу "Train to the roof of the world" гэж нэрлэдэг. Энэхvv зам нь Тєвдийн бvхий л тємєр замыг Голмуд, Сининээр дамжин, нийслэл хоттой нь холбодог ажээ.Тєвдєд энэ тємєр замыг барих талаар бvр дээр, 1958 оноос яригдаж эхэлсэн юм байна. Тэр vед иймэрхvv хэт єндєр уултай газар тємєр зам барих туршлага хэнд ч байгаагvй боловч, Ма Зе Дун тэнд анх vvнийг барих боломжийг хайж эхэлсэн юм байна.
Дэлхийн дээвэрт орших зам (31 фото + Текст)
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа
Цинхай-Тєвдийн тємєр замыг барих тєсєл 1960 оноос эхэлсэн бєгєєд, 1962 он гэхэд бичиг баримт нь бvхэлдээ батлагдан, vйл ажиллагаагаа эхлэх боломжтой болсон ажээ. Тєсєв мєнгийг дээд зэргээр хэмнэх, намын тушаалыг биелvvлэхийн тулд барилгачид биеийнхээ хамаг хvчийг шавхан ажиллаж байлаа. 1979 онд зам Голмуд ууланд тулсан бєгєєд, баримт бичигт замыг уулыг давуулан тавихаар заагдсан байсан ч, зарим ажилчид нь хvчилтєрєгчийн дутагдалд орж, эрvvл мэндэд нь онц сєргєєр нєлєєлєєд зогсохгvй, замыг тавихаар тєлєвлєсєн зарим газар нь дэндvv хvйтэн байсан болохоор барилгын ажил зогсоход хvрсэн байна.

www.caak.mn (31 фото)

Синин-Голмудын хоорондох талбайг анх дайны зорилгоор ашиглаж байгаад, 1984 оноос л энгийн иргэд чєлєєтэй зорчих эрхтэй болсон ажээ. 
Харин Хятадын засгийн газар, энэ замыг барих чиглэлийг ахин судалж vзээд, хир их хэмжээний хєрєнгєєр босох тухай нь нягтлах даалгаврыг, 1990—ээд оны сvvлээр єгчээ. vvний vр дvнд, 2001 онд, єнєєх тємєр замыг байгуулан, улс орныхоо нэгэн гайхамшиг болгох шийдвэрийг Хятадын засаг захиргаа гаргажээ.
2001 оны 7-дугаар сарын 29-нд, барилгын хоёр отряд- Лхас болон Голмудаас бие биерvvгээ чиглэн, ажлаа зэрэг эхэлсэн байна.

www.caak.mn (31 фото)

Барилгын баг, асар их хvндрэл бэрхшээлийг даван туулсаар, 2005 оны 10-р сарын 15-нд тємєр замаа барьж дуусгажээ.  Энэхvv баярт мэдээний талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд тэр аяараа шуугиж байсан ч, ажилчид нь 15 сар амарсан тул, Тєвдийн хувьд Дэлхийтэй харьцах зам нь тєдийлєн ашиглалтанд орж чадаагvй байсан юм.
Ингээд эцсийн эцэст, энэхvv тэнгэрийн зам маань 2006 оны 7-р сарын 1ний єдрєєс эхлэн, зорчигчид тээвэрлэх боломжтой болж, нэг мєсєн ашиглалтанд оржээ. Галт тэрэг энэхvv замаар Бээжингээс Лхас хvртэл 48 цаг явдаг юм байна. Тус тємєр замын хоёрдугаар ээлжийн зам нь маш их бэрхшээлийг туулж баригдсан болохыг та харж байгаа байх аа. Замын 80 хувь нь далайн тєвшингєєс 4000 метрийн єндєрт оршдог байна. vvнд: 160 километр зам нь 4000-4500 метрт єргєгдсєн байх агаад, 780 км vргэлжлэх хэсэг нь 4500-5000 метрийн єдєрт оршдог бол, далайн тєвшнєєс 5000 метрээс дээш єндєрлєгт орших замын хэсэг нь 20 км vргэлжилдэг байна.
Далайн тєвшнєєс 5068 метрийн єндєрт орших, оргил болсон станцыг нь Тангулла-ласс гэдэг бєгєєд, Дэлхийн хамгийн єндєрт байдаг тємєр замын станцад тооцогддог юм. Харин Тангулла-ласс-ын ойролцоох 5072 метрийн єндєрлєгт орших зам нь, энэ ертєнцєд бvтээгдсэн хамгийн єндєр тємєр ам болж байгаа юм.
Уг станцын хажууд хот, тосгодын аль нь ч байхгvй, галт тэрэг зогсох нь ховор байдаг бєгєєд, зогссон тохиолдолд, зорчигчдыг буухыг хориглон, хаалгыг нь нээдэггvй байна. Учир нь, тйим єндєр газрын хvчилтєрєгчийн хэмжээ нь далайн тvвшнийхтэй харьцуулахад 60%-40 хувиар бага байдаг. Мєн тємєр замын нээлтийн ёслолын арга хэмжээний vеэр, тэрхvv єртєєнд буусан сэтгvvлчдийн нилээд хэд нь ухаан алдаж, эмнэлгийн яаралтай тусламж авсан ажээ. Тvvнчлэн, энэхvv замаар дайрдаг галт тэргэнд эмнэлгийнхэн байнга явдаг гэнэ.

www.caak.mn (31 фото)

Тус замыг барих явцад тулгарсан хамгийн том бэрхшээл нь мєнх цаст уулны тэсэхийн аргагvй жавар байжээ. Ийм хvйтэн нєхцєлд 640 км тємєр зам барина гэдэг vнэхээр их тэвчээр хатуужил шаардана шvv дээ. Мєн тєвдийн мєнх цаст уулны тэсгэм хvйтэн жавар нь хойд туйлынхаас огт єєр байдаг гэнэ. Тиймээс, євлийн хvйтэн, зуны халуунд тємєр зам барих арвин туршлагатай, Оросын инженерvvд уригдан ажилласан бєгєєд, хоолой барих ажилд нь их тус хvргэсэн юм байна. Цинхай-Тєвдийн хамтарсан энэхvv байгууламж нь мєн Дэлхийн хамгийн єндєрт орших /4905 метр/ тунель болон хамгийн урт /3300 гаран метр/ туннелийг багтаасан байна.

www.caak.mn (31 фото)

Нєр их хєдєлмєрєєр бvтсэн энэ замын бараг тал хувь нь байгалийн онц аюултай байдалд оршдгоороо бас нэгэн “хамгийн” хэмээх тодотголын эзэн болж байгаа юм. Тэнд газар хєдєлбєл 8 баллд хvрч, заримдаа салхи 150 м/с хурдтай vлээдгээс гадна, vе vе манан татдаг аюултай ажээ.
Замын техник тодорхойлолт: 1142 км vргэлжилдэг энэ зтємєр замын 365 км нь далайн тєвшнєєс 4000 метрийн єндєрт оршдог, 20 мянган огцом нугалаатай, мурийлтын хамгийн бага радиус нь 600 метр, цагт 100 км хурдтай галт тэрэг явахаар тооцоолсон, 7 тунель, 675 гvvртэй /675 гvvрнийх нь нийлбэр урт нь 160 км/ юм байна. Тус галт тэрэгний замаар нэг талдаа л галт тэрэг зорчих боломжтой ажээ.

www.caak.mn (31 фото)

Энэхvv замын нэг авууштай тал нь –байгальд ээлтэй бvтэц нь болжээ. Замын ил хєндлєвчнийх нь доогуур ан амьтад чєлєєтэй явж болохоос гадна, дуу чимээ сарниулдаг технологийг ашиглаж хийсэн юм байна.
Зорчигчдод зориулсан галт тэргийг “Бомбардье” фирмд, Хятадын тємєр замын захиалгаар, тусгайлан vйлдвэрлэсэн ажээ. Энэхvv вагон нь 120 км/ц хvртэл хурдлах зориулалттай хийгджээ. Мєн тус галт тэрэг нь: суудлын, плацкарт, люкс гэсэн гурван ангилалтай бєгєєд, бvх санамж бичгvvд нь тєвд, хятад, англи хэлvvдээр бичигдсэн байдаг юм байна. Зорчигчийн суудал болгоны хvчилтєрєгчийн хэмжээг зохицуулдаг агааржуулагч байдаг бєгєєд, гэнэт агаарын даралт ихсэх, чичиргээ єгєх vед, хvчилтєрєгчийн баг зорчигч болгоны дээрээс автоматаар бууж ирэх зориулалттай байдаг.

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)


www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

Вагон - ресторан.

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

Общий вагон.

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

Синин вокзал.

www.caak.mn (31 фото)

Голмуд вокзал.

www.caak.mn (31 фото)

Эцсийн зогсоол Лхаса.

www.caak.mn (31 фото)

Лхаса вокзал.

www.caak.mn (31 фото)


www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

www.caak.mn (31 фото)

Дэлхийн дээвэрт орших галт тэрэгний энэхvv замаар хэзээ нэгэн цагт аялах завшаан тохиовол, боломжоо та бvv алдаарай.

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()