Египет дахь нууцлаг спираль буюу “Цєлийн амьсгал”

Гайхамшгаар дvvрэн хорвоод, нvд орой дээр гармаар итгэхийн аргагvй учралууд хором бvрт тохиодог билээ. Тэгвэл хvн хэмээх бие сэтгэлийн оргил оршихуй нь тэрхvv гайхамшгийг бvтээгч хийгээд сєнєєгч нь мєн ажгуу. Египет улсын газар нутагт орших “Цєлийн амьсгал” (Desert breath) хэмээх энэхvv архитектурын хосгvй бvтээлийг харь гаригийнхны нууц тэмдэг гэж vзэх нэгэн байхад, галавын vед амьдарч байсан євєг дээдсийн маань дурсгал хэмээн боддог хvмvvс ч байдаг ажээ. Таахын аргагvй нууцлагдмал энэхvv асар том байгууламж нь чухам юу болж таарах вэ?
Египет дахь нууцлаг спираль буюу “Цєлийн амьсгал”
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа
Тэгвэл энэ “Цєлийн амьсгал” гэгдэх сонин зvйлийг хvн, тэр тусмаа бvлэг хvмvvс хамтран, тун саяхан бvтээсэн ажээ. Уран барималч Danae Stratou, аж vйлдвэрийн тєсєл хэрэгжvvлэгч Александра Стратоу болон уран барималч Стелла Константинайдс гэсэн гурван алтан гартны хамтын vйл ажиллагааны индэр нь болсон D.A.ST баг энэхvv байгууламжийг босгожээ. Хатмал цєлд хараа булаам дурсгал босгох нэгэн зорилготой эдгээр залуус, 1995 онд энэхvv багаа бvрдvvлсэн байна. “Улаан тэнгис” болон уулсын хоорондох элсэнд хучигдсан хавтгай талыг тэд сонгосон ажээ.

Зуун мянган метр квадрат талбайг эзлэх энэхvv бvтээлийг босгоход 8 мянган куб метр элс зарцуулагдсан юм байна. Нэг тєвєєсєє эсрэг тойрог vvсгэн алсалсан, 180 vе бvхий, хоорондоо хамааралтай хоёр логарифман спираль нь 175 шовгороос тогттоно. Нэг спираль нь тєвгєр, нєгєєдєх нь хотгор конуснуудаас бvрдсэн байна. Харин W хэлбэртэй тєвийн шавран тойрог нь эерэг сєрєг /хотгор, гvдгэр/ хоёр конусын нэгдэл болж єгчээ. /єєрєєр хэлбэл хоёр талын спираль нь эрсэг конуснуудаас бvрдсэн бол, тэднийг холбож єгсєн энэхvv тєвийг нь ажихад: хотгор конус дээр тєвгєр конус тавчихсан мэт харагдаж байна/. Харин энэ тєвийн тойргийг усаар дvvргэвэл, товойсон конусных нь орой, тэнгэрийн хаяаны тєвшинд торойх бяцхан арал vvсгэх юм байна. “Цєлийн амьсгал” хэмээх энэхvv уран барилгын гайхамшигт бvтээлийг, 1997 оны 3-р сарын 7-ы єдєр барьж дуусгажээ.













1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()