Тvvхийг єєрчилсєн гэрэл зургууд

Суу билигт хvмvvн тєрєлхтний гайхамшигтай дэвшлийн нэг бол гэрэл зураг гарцаагvй мєн билээ. Энэхvv  урлаг нь цоо шинэ тvvхийг бvтээж  чадна, дуусгаж ч чадна. vгээр хvнийг алж болно, амилуулж болно гэдэг шvv дээ. Тэгвэл гэрэл зургаар дайн ч дэгдээж, энхийг ч тогтоож болдог ажээ. За ингээд та бvхэндээ, тvvхийг єєрчилж, дэлхийг тэр аяар донсолгож байсан хосгvй бvтээлvvдийг хvргэе.
Тvvхийг єєрчилсєн гэрэл зургууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1.    Хос хоёрын халуухан vнсэлцэх агшинг буулгасан энэхvv бvтээл нь, Америк гvрэн даяар алдаршсан хамгийн анхны гэрэл зураг юм байна. Зургийг олон нийтийн газар дарсан зурагчинг бусдын хувийн хэрэгт оролцсон хэргээр баривлах шахаж байсан гэнэ. Харин уг фотон дахь эрийн дурьдаснаар: тэднийг vнсэлцэхийг харсан боловч, хальсандаа буулгаж амжаагvй зурагчин, ахин vнсэлцэхийг хvссэн – хэмээсэн гэдэг.



2.    Зурагчны маш нарийн тооцоотой бэлдсэн занганд, нохой хєтєлсєн сониуч эр орсон тэрхvv агшинг та бvхэн харж байна. Хувцастай бvсгvйг нvцгэн болгон буулгаж буй зураачийн vйлдэл бол гэрэл зурагчны заль байжээ. Тэрээр хvмvvсийн хариу vйлдлийг ажиглан, хальсанд буулгах зорилгоор ийм аргыг сэдсэн нь хожим vр дvнд хvрч, дэлхийд алдартай гэрэл зургийн эзэн болсон байна.





3.    Зурагчин Дивануоши энэхvv агшинг хальсанд буулгасан ажээ. Тvvний найз Пикассо нь энэ зургийг хараад: “Тэр талх руу хараач, хєєе! Дєрєвхєн хуруутай юм байна ”- гэж дуу алдсан тул тэрээр энэхvv бvтээлээ: “Пикасо”- хэмээн нэрийджээ.



4.    Дивануошигийн 1953 онд авсан бас нэгэн зураг болох “Эргэлдэх Вэн”-ийг та бvхэн харж байна. Циркээс халагдсан нэгэн бvсгvй тайчих vзvvлбэр маягийн зvйл vзvvлж байна… Тэр бvсгvй зєвхєн харанхуйд л бvжиглэдэг байж. Энэ бvтээлд єдєр шєнийн ялгааг сайн харуулсан байгаа. Тvvнээс гадна энэхvv гэрэл зургийг “Эмгэн хумсны тарчлаан”- гэх нь ч бий…



5.    “Жижигхэн насанд хvрэгсэд”… Гурван Америк охин Испанийн Севилл гаралтай нэгэн эрлийз охиныг жихтэйхэн муулж байгаа нь энэ. Энэ зураг нь Америкт, маш олон жилийн турш, ил захидлын хамгийн тvгээмэл нvvр болж байжээ.



6.    Уинстен Черчилль єєрийнхєє маш шийдмэг, хатуу байдлаа илэрхийлсэн зургаа даруулахаар, 1941 оны 1-р сарын 27-ны єдєр Даунинг Стрит дэх нэгэн фото студийг зорьжээ. Гартаа байнга навчин тамхи барин хєргєє татуулах дуртай, байсан энэ аугаа хvн тэр vед хичнээн хичээвч, хvссэн шигээ ширvvн харцаар камерлуу харж чадахгvй байсан аж… Тэгтэл зурагчин Йосуф Карш (Yousuf Karsh) энэхvv хосгvй улстєрч дээр очоод, навчин тамхийг нь амнаас нь шууд суга татаад авчихсан байна. Черчилль зурагчинруу маш ууртай харсан бєгєєд, цаадах нь амжиж хальсанд буулгажээ… Алдарт Уинстен Черчиллийн хамгийн алдартай хєрєг зургуудийн нэг нь ийм тvvхтэй бие болсон юм байна.



7.     Гэрэл зурагчин Генри Картье 1948- 1949 оны євєл аппаратаа бариад Бээжин, Шанхай зэрэг Хяталын томоохон хотуудаар аялсан ажээ. Харин энэ зургийг тэрээр Нанкинд байхдаа авсан юм. Энд та бvхэн будаа идэхийн тулд дарааллан зогсох єлсгєлєнгийн туульд хvрсэн хятадын ард тvмний тєлєєлєгчдийг харж байна.



8.    АНУ-ын ерєнхийлєг агсан Жон Ф.Кеннедиг буудан хєнєєсєн алуурчин Ли Харли Освальд нь єєрєє хvн амины хэргийн золиос болсон юм. Тvvнийг Далласын талбай дээр, засгийн газрын шоронлуу аваачиж байх замд нь, Жек Рубинштейн гэгч эр буудан хєнєєжээ. Хэрэг явдал болохоос яг хэдхэн секундын ємнєх энэхvv мєчийг гэрэл зурагчин  Роберт Жексон (Robert H. Jackson) хальсанд буулган vлдээсэн байна.




9.    Дэлхийн Хоёрдугаар Дайн дууссаны дараа, нэгэн усан цэрэг, сувилагч бvсгvйг шуналтай гэгч нь vнсэх /Тайм Сквер гудамжинд/ энэ зураг нь тэр vедээ Америкийн бvх хэвлэлvvдэд тавигдаж байсан юм байна. Энэ дvр зургийг хvмvvсийн зvрхэнд мєнхєлсєн гэрэл зурагчин Альфред Эйзенштейд (Alfred Eisenstaedt) 40 жилийн дараа энэхvv хайрандаа шатсан хос хоёрыг олохоор шийдсэн ажээ.

Зарим хvмvvс тvvнийг энэ зорилгоо биелvvлж чадсан агаад, тэрхvv хос ач зээ нараа тойруулсан сайхан эмээн євєє болсон байсан гэж ярьцгаадаг. Тэдний ярьсан шиг байсан бол хичнээн сайхан билээ дээ. Гэтэл яг vнэн хэрэгтээ ийм юм болжээ:  хэд хэдэн хvн vнсэж буй далайчин эрийг єєрийгєє гэж хэлсэн бєгєєд, компютерийн аргаар нэгийг нь мєн гэж тогтсон байна. Тэгтэл, сувилагч бvсгvй хєгшрєн нас барахынхаа ємнєхєн, тэр тогтоосон хvнийг биш, єєр хvн байсан гэж хэлсэн юм байна. Ингээд сэтгэл зvрх хоёртоо шатаж явсан далайчин залуу яг хэн байсан нь мэдэгдэлгvй єнгєрсєн ажээ.



10.    Колумбийн Невадо дель Руиз галт уулын дэлбэрэлтээс болж 23000 хvн нас барсан билээ. Энэхvv байгалийн гамшиг нь дэлхий нийтийг цочролд оруулсан юм. Тэр тусмаа Омаира Санчаз хэмээх бяцхан охины энэ гэрэл зураг олон хvний зvрхийг зvсч, Колумбын зvг чиглэх тусламжийн цувааг нэмэгдvvлэх гол хєшvvрэг нь болж єгсєн болой. Таний харж байгаа энэ зургийг гэрэл зурагчин Франк Фурнер ( Frank Fournier) авсан юм… Омаира охины хєл, хvнд бетонон хананы завсар хавчигдаад хєдлєх ямар ч боломжгvй байсан тул, хоолойгоо давсан цэв хvйтэн усанд ийнхvv тарчлан байгаа ажээ.

Аврагчид тэр хавийн бохирдлыг цэвэрлэж, хvvхдийг аврахыг хичээж байсан боловч, чадаагvй юм байна. Охин энэ хvйтэн, бохир усан дотор яг гурав хоног тэссэний эцэст, маш олон тєрлийн нян, вирус халдварласан биенийхээ асар их зовиурийг дийлэлгvй, таалал тєгсчээ.
Омариа дуу дуулж, хvмvvстэй хєєрхєн хєєрхєн юм ярьж байсан- гэж тэр  vед хажууд нь байсан сэтгvvлч Кристина Эчандиа хожим дурьдсан байдаг. Мєн охин маш их айхаас гадна, ам нь их цангадаг байсан ч, жижигхэн биендээ баймгvй их зориг тэвчээр гаргасан гэж тэр сэтгvvлч дурсан ярьсан байна. Охин гуравдах шєнєдєє хєлдєж, бие нь тэр чигтээ халдварт автсан байснаас vхэж эхэлжээ. Харин энэ бол, тvvнийг нас барахаас хэдхэн цагийн ємнє авсан гэрэл зураг юм.



11.    За ингээд эцэст нь “Судан дахь єлсгєлєн” хэмээх хамгийн алдартай гэрэл зургийг та бvхэн харж байна. Энэ зургийг дарсан сэтгvvлч Кэвин Картер 1994 онд Пулитцерийн шагнал хvртсэн юм… Энэхvv зурган дээр: нэгэн судан охин єлсгєлєнгийн туульдаа хvрээд, гудайн унасан байна. Тэр мэдээж удахгvй vхнэ.  Харин ард нь суугаа махчин шувуу, чухам vvнийг л хvлээж байгаа… Энэ зураг нь соёл иргэншилтэй ертєнцєд маш том, цохилт болж, олон хvнийг шоконд оруулсан билээ… Зурагчны ёс зvйн талаар ч маш том маргаан дэгдсэн юм… Харин Картер, сэтгvvлзvйн хамгийн єндєр шагналыг хvртсэнээсээ 2 сарын дараа амиа егvvтгэжээ. Магадгvй Суданы ард тмний нvд хальтрам амьдралын дурдатгал тvvнийг сvvдэр мэт дагасаар, амийг нь авсан байж болох юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()