Vхэшгvй мєнхийн 10 баатар

Хvмvvн тєрєлхтний хамгийн их айж, vеийн vед зугтааж ирсэн хvчин зvйл бол хєгшрєлт, vхэл билээ. Харамсалтай нь орчин vеийн шинжлэх мєнхийн амьдралын тvлхvvрийг олоогvй л явна. Харин байгаль эхийн оюунлаг бvтээл бид vхлийн дараах амьдрал, мєнхийн рашааны талаар мєрєєдсєєр тєсєєлсєєр євгєдєє тvшин одсоор… За ингээд дэлхий даяараа алдаршиж, олон хvний сэтгэлд хоногшсон, хамгийн алдартай арван vхэшгvй мєнх баатруудын тухай сонирхолтой мэдээллийг хvлээн авна уу.
Vхэшгvй мєнхийн 10 баатар
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа
10. Питер Пен

alt

Єрєєсєн гаргvй далайн дээрэмчинтэй тулалдаж, зугаацдаг дvрсгvй жаалд таалал тєгсєх нь битгий хэл нас нэмэхийн ч нягуур vгvй ээ. Ид шидийн арлын хєгжилтэй бяцхан жаал хvн бvхний зvрх сэтгэлд нууцхан гуниг, далдхан атаархал тєрvvлдэг нь нууц биш юм.

9. Дракула

alt

Vнэхээр мєнх наслах хязгааргvй хvсэл таныг эрээ цээргvй эзэмдэн, шєнийн нойрноос тань хумслаад байвал айдсын хаан Дракулагийн vр удмыг олж уулзах хэрэгтэй. Гагцхvv нарны дулаан илчийг vvрд умартан, сармис, библи хоёроос холхон явах хэрэгтэй болно. Оршдог эс оршдог нь тодорхойгvй ч энэхvv айдсын хаан, шєнийн эзний цонхигор тєрх хэний ч ойд тодхон биз ээ.

8. Лазарь Лонг


alt

Нэрт зохиолч Роберт Хайнлайны зохиолын баатар Лазарь Лонг нь евгенийн программын ачаар бараг л vхэшгvй мєнх настан болж хувирсан нэгэн юм. Лазарь Лонг нь 2000 орчим сансраар аялан амьдрахдаа, хvний хийж чадах бvхий л ажлыг гvйцэтгэж vзсэн байдаг. Зохиолыг бvрэн уншсан хvний дотны найз, эрэлхэг мєнх настан бол Лазарь Лонг гарцаагvй мєн билээ.

7. Николя Фламен

alt

“Харри Поттер ба философийн чулуу” киноны Хогварт Дамблдорын хамгийн сайн найз Николя Фламен бол бас нэгэн vхэшгvй мєнх настай дvр юм. Харин энэ нь 15-р зууны vед амьдарч байсан нэгэн францийн алхимичийн бодит дvрээр сэдэвлэсэн зохиолын баатар ажээ. Цагтаа тэр хvнийг философийн чулуу бvтээж, vхэшгvй мєнхийн хутгийг олсон гэж цуурч байжээ.

6. Тифон

alt

Тифон хэмээх залуу хархvvд ухаангvй дурласан Эос бурхан хайртдаа Зевсийн мєнхийн уснаас дуслыг амсуулж, vхэшгvй болсгосон ч, гундашгvй залуу насыг хайрлахаа мартсан хэмээн Грекийн эртний домогт єгvvлдэг. Харин vхэх тавилангvй ч хєгшрєх хараалтай залуу Тифон єтєлж, жижгэрсээр царцаа болон хувирсан гэдэг.

5. Дориан Грей


alt

 Оскар Уйальдын “Дориан Грей-ийн хєрєг” зохиолын баатар Дориан бол мєнхийн залуу насны бэлэгдэл хийгээд, жигшим vйлийн vлгэр билээ. Тvvний vйлдсэн гэм нvгэлийнх нь сvvдэр, он жилvvдийн зураас хєргєн дээр нь тодорсоор vзээрийн мангас болгох авч, махан бие нь залуу насны гал цогоор гялалзсаар байдаг.

4. Уулын хvн

alt

Коннор МакЛауд-ыг Дэлхийн тайзнаа алдаршуулсан кино бол 1986 оны “Уулын хvн” юм. Гол дvрийн баатар нь гагцхvv толгойгоо авахуулсан цагт л таалал тєгсдєг хараалтай ажээ. Уулын хvн ганцаархнаа биш агаад, єєртэйгээ ижил заяат мєнх настангуудтайгаа vхэлдэн тулалддаг. Тулаанд амьд vлдсэн цорын ганц хvн л жирийн хvн шиг амьдраад, байгалийн жамаараа vхэх хувийг эдэлнэ.

3. Алтан хундаганы хамгаалагч

alt

Загалмайтны анхны аян дайнд оролцож асан баатар эр, дотроос нь ус уусан хэн ч мєнхийн хутгийг олдог шидэт хундагыг хамгаалах зарлиг авч, хаа нэгтээ орших агуйн гvнд мєнх амьдарсаар байдаг тухай домог бий. Тэгвэл  “Индиана Жонс болон Загалмайтны анхны аян дайн” кинонд энэ хундага, мєнхийн харуул хоёрыг дvрслэн харуулдаг. Гэвч кинонд vзvvлсэн мєнх амьдрал нь хундага агуйгаас холдохгvй байх гэсэн цорын ганц нєхцєлтэй.

2. Мафусаил

alt

Библид гардаг хар санаатан Мафусаил нь 969 жил амьдарч, Галав Юvлэхэд л амь vрэгдсэн гэдэг. Библи хэрвээ vнэхээр бодит тvvх мєн бол, Мафусаил нь дэлхийн хамгийн урт насалсан хvн болох юм. 

1. Арвен

alt

“Бєгжний эзэн” киноны Арвен хэмээх хагас эльф, хагас хvн тєрєлхтєн нь аугаа их хайр дулалынхаа тєлєє бурхны бэлэглэсэн мєнхийн амьдралаасаа татгалзан, дурлалт залуугийнхаа дараахан таалал тєгсдєг. Гэвч Арвен амь vрэгдэх vедээ 2901 насыг зооглосон байдаг билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()