Социализмын vеийн залуус юу хэрэглэж байв?

Эрээнтэй бараантай хорвоод хvн хэмээх амьтныг хичнээн хааж боолоо ч хvсэл сэтгэлийг нь яалтай. Тиймээс социалист хэмээх хаагдмал нийгмийн vеийн залууст ч гэсэн єєрсдийн сонирхол, хэв маяг, хvсэл мєрєєдєлтэй байсан байж таараа. Тэгвэл бидний хамгийн их даган дуурайдаг байсан хойд хєрш, Орос ах нар маань чєлєєт цагаа чухам юунд зарцуулж, юу ємсєж, хэрэглэн, юугаар чамирхан, чансаархдаг байсан бол? Хараад байхад манайхны дээр vеийн "мод"-той дэндvv ижилхэн юм билээ. Єнгєрсєн бvхэн тvvх болдог нь жам юм. Бидний єнєєдєр ч гэсэн маргааш домог болчихсон л байна.
Социализмын vеийн залуус юу хэрэглэж байв?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа
Холимог жинсэн ємд



Нэг хэсэгтээ иймэрхvv холимог материалтай, резинэн жинсэн ємд модонд орж байлаа. Ийм хувцасны цэнхэр, саарал гэх мэт єнгє єнгийн даавуунуудын хольц нь єєр єєр хэмжээтэй агаад, тусгай химийн найрлага, гаргаж авах арга нь нууц байжээ. Цагаан жинсний тухай бvр ярих ч юм биш. Хамгийн хээнцэр, ганган бvсгvйчvvдийн ховорхон гоёл байсан аж.

Наалддаг зураг


Тэр vед элбэг байсан бохины наалддаг зургийг хvvхдvvд цуглуулж, тvvгээрээ гайхуулдаг байжээ. Тvvгээр ч зогсохгvй бохины цаасаа тавьж байгаад алгаараа цохиж, эргvvлэн харуулдаг "алдартай" тоглоом хvртэл зохиож нааддаг байсан юм байна. vvнээсээ болж олон хvvхэд сургуулиасаа шийтгэл авч, хайртай цуглуулгаа хураалгаж байжээ.


"Монополь" тоглоом



Одоогийнхоор, манай "Саятан"- тай тєстэй, энэхvv стратегийн хєлєгт тоглоомтой хvvхэд бол хамгийн азтай нь болдог байсан юм санажээ. Тун ховор энэ тоглоомыг гадаадаас л авдаг байсан агаад, дvрмийг нь тайлбарлаж єгєх, хэл мэддэг хvн байхгvй учраас, хvvхдvvд єєрсдєє сэтгэж, журмаа тогтоон тоглодог байжээ. Хэдийгээр хvvхдvvд тоглоомын жинхэнэ зааврыг мэдэхгvй байсан ч, зохиосон аргаараа тоглосоор, таашаал авсаар байжээ.

Цаасан машин



Гараараа хийж, єнгийн харандаагаар будсан цаасан хєлгvvдээ хоёр талаас нь vлээж, мєргєлдvvлдэг тоглоом маш их дэлгэрч байжээ. хичнээн ч дэвтрийн цаас энэ vйлдлийн "золиос" болсон бол..

Усан байлдаантай электрон тоглоом



Тэрvvхэн тэндээ єнгє, гэрлийн эффекттэй их хєєрхєн тоглоом байжээ. Бодит мэт байлдааны мэдрэмж тєрvvлэх, полифони ая байгаагvй нь мэдээж. Харин оронд нь чих дєжирмєєр чихарсан дууг буун дуу хэмээн тєсєєлєн тоглохоос єєр аргагvй байжээ. Гэхдээ л их гойд л зугаа байсан юм санж.

Эртvvз.



Дольче энд Габбанагаас гаралтай, сунадаг бариу материалтай, нимгэн гялгар ємд болох эртvvз нь тэр vеийн бvсгvйчvvдийн хамгийн чамин гангараа, тачаангуй байдлын бэлэгдэл болж байсан байна. Эртvvзийг богино банзал юмуу урт цамцны доор ємсдєг байжээ. Энгийн бvсгvйчvvлээс гадна, биеэ vнэлэгчдийн хамгийн их ємсдєг хувцас байсан эртvvзийг эцэг эхчvvд, хєгшин хvмvvс ихэд буруушаадаг байжээ.

Хvнд гарын бугуйвч



Элдэв хадаас, тємрєєр чимсэн арьсан бугуйвчийг эхэндээ "метал хєгжмийн фенvvд" гэж єєрсдийгєє нэрлэсэн хэсэг этгээдvvд хэрэглэдэг байсан нь сvvлдээ залуучуудын дунд єргєн дэлгэрсэн байна. Тэр vедээ л модны, басхvv айдас тєрvvлэм харагддаг байж ээ.

Зеленоградын vйлдвэрийн электрон тоглоом



Иймэрхvv тоглоом нь орчин vед хэнийг ч гайхуулахгvй нь мэдээж. Харин соц нийгмийн vед ийм тоглоомтой хvн єєрєєрєє бахархдаг байжээ. Нягтрал маш муу, єнгє будгийн ялгарал бараг vгvй, дээрээс нь ганцхан тоглоомтой энэ дэлгэц нь 25 рубль /хэд хэдэн шинэ загварын дугуйны vнэд хvрнэ/-ийн vнэтэй байжээ. Эхэндээ ганц "Ну погоди" байснаа, сvvлдээ "Хєгжилтэй пекарь", "Далайн нууц" гэх зэрэг шинэ тоглоомууд нэмэгджээ. Энvvгээр тоглоод мянган оноо авсан тохиолдолд хvvхэлдэйн кино нь бvрэн эхээрээ гардаг гэсэн цуу яриа ч дэгдэж байжээ. Харамсалтай нь тийм зэргийн технологиор хvvхлдэйн кино гарна гэдэг боломжгvй юм.

Дугуй.



Эрэгтэй хvvхэд бvхэн єєрийн гэсэн унаатай байхыг мєрєєддєг. Харин тэр vеийн нийгмийн хувьд дугуйтай байх нь энэ мєрєєдлийнх нь биелэл л гэсэн vг байж. хамгийн сайнуудаас нь дурдвал: ардаа сундалдаг суудалтай "Орлёнок", хурд хэмжигчтэй "Салют", маневр сайтай "Кама", туслах дугуйтай "Дружок" болон "Бабочка" загварын дугуйнууд юм санаж.

Vрлэн сумтай буу.

Мод, пластик, резинээр хийгдсэн, маш энгийн бvтэцтэй резинэн буу нь хєвгvvдийн мтэмцэлдэх, тулалдах оволзсон хvслийг дардаг хэрэгсэл нь болж байжээ.

Ширээний хоккей.



"Шайбу-шайбу" хvvхэлдэйн киноны баатрууд болон, тэр цагийн алдартай хокейчдийн дvрээр хийгдсэн жижгхэн "тоглогчидтой" ширээний хокей нь эрчvvдийг нэгтгэдэг гайхалтай ширээний спорт байж.

Шvршигч.



Усаар нэгнийгээ шvрших "мода" хаанаас дэлгэрснийг мэдэхгvй ч, залуучуудын чухал зугаа байсныг санаж буй хvн цєєнгvй биз ээ. Олон янзын шvршигч байсан ч хамгийн єргєн хэрэглэгддэг нь ундааны савны цоорхой таглаа байсан юм. Шєвєг, хадаасаар цоолсон ийм таглаагаа сургуулируугаа авч яваад, сав олдвол ус хийчихээр охидруу цацах нь хєвгvvдийн хувьд маш таатай ажил байсан юм байна.

Адидас-ын пvvз.


Жинхэнэ, нийгмийн байр суурийг илтгэгч гэвэл энэхvv адидасын кет л байна. Москвагийн Бескудниковь дахь заводод хийдэг байсан ч, энэхvv кет нь манай Монголчууд байтугай орос ах нарын маань хувьд ч маш ховор олддог, санхvvгийн боломжтой хvний л ємсєж эдлэх зvйл байжээ.

Пинг-Понг буюу ширээний теннис.



Ширээний теннис тоглоход хvртэл их учиртай байжээ. Хамгийн боломжийн ракетийг нь "сухарь" хэмээдэг байсан бол, хамгийн vнэ хvндтэйг нь "зєєлєн" гэдэг бажээ. Залуус цохиурыг нь эргvvлж, дээр нь дуртай хамтлаг дуучдынхаа нэрийг бичин, vеийн залуустаа онгирдог байжээ. 

Будагтай vс



Vсээ будах нь соц нийгмийн тухайн vеийн залуусын дунд соёлын шинэ давалгаа болж, хvчлээр vсээ тvлэн янз бvрийн єнгє оруулах хэв маяг газар авчээ. Дээрхи зурган дээрхи хамтлагийн залуус шиг стилтэй хєвгvvд vеийн охидынхо зvрхийг жинхэнэ ёсоороо эзэмдэг байсан агаад, охид хvртэл vсээ лакдан, тvлж, єнгє оруулах босгох гэх мэтээр гангардаг байжээ.

"Пирамид" фирмийн жинс.



Брюк маягийн загвартай хирнээ жинсэн материалтай ийм ємд хэсэг моданд оржээ. Энэхvv ємднийхєє дотуур цагаан оймс ил гарган ємсєж, ширэн ботинк углан, цагаан майк /фирмийн/ юмуу цамц хєнтєрсєн залууг л жинхэнэ "орчин vеийн, хотын" эр хэмэн vздэг байж.

Рок хамтлагийн гэрэл зураг.




Цагтаа доргиож явсан Kiss хамтлагийн Iron Maiden  сэтгvvлийн нvvрнээ гарсан энэхvv гэрэл зураг нь аль ч сургуулийн нойлын єрєєнд 50 копейкоос- 1 рублийн хоорондох vнээр зарагддаг байжээ. Чухам яагаад, энэ зураг тэгтлээ эрэлт хэрэгцээтэй байсныг мэдэх юм алга.

"Электроника-302" магнитафон



Барагийн доргилтонд яадаг ч vгvй энэ хєгжим нь тэр vеийн залуусын хувьд их чухал зvйл байжээ. Диско зохиож буй залуус, vvнийг ихэвчлэн голдоо тавиад, тойрч зогсон бvжиглэдэг байжээ. Энэ хєгжимний хамгийн давуу тал нь чанга дугаралт нь байсан агаад, сул тал нь дотогшоогоо чихэгдээд орчихдог товчлуурууд нь байсан гэнэ. Залуус- нарийн тємєр юмуу хадаасаар чихэгдсэн товчлуурыг дээш нь татчихаад л хєгжмєє бариад явдаг байж. Батарей хийчихэд утасгvй ажиллах чадвартай энэхvv авсаархан хєгжинм нь хvн болгонд байдаггvй байсан агаад, найзуудтайгаа зугаалганд явахдаа авч яван бусдад онгирох нь хамгийн сайхан байжээ.

Аудиокассет



Кассетны vнэ тэнгэрт хадаж /10 рубль/ байсан цаг гэвэл социализмын vе юм. Кассет нь эх vvсвэрийнхээ хувьд орост vйлдвэрлэсэн, гадаадаас оруулж ирсэн гэж 2 ангиллагддаг байсан тєдийгvй, 30, 90, 120 минутынх гэж гурав хуваадаг байжээ. Хуурцаг борлуулдаг, дуу бичдэг жижигхэн тvргэн vйлчилгээний тєвvvд ч борооны дараах vvл мэт олширч байсан байна. Харин дуу бичихийн тулд хуурцагны хуучин утсыг нь татаж гарган аваад, шинийг хийж, дээр нь тухайн хамтлаг, дуучны зургийг нааж єгдєг байжээ. Харин дараахан нь, аймшигтай зурагтай /гэхдээ энэ нь мода байсан болохоор их л гоё санагддаг байж/ польш кассет ийн борлуулалт єсчээ. Хамгийн сонирхолтой нь, эл кассетийг тоглуулах хєгжим, тог байхгvй бол утсыг нь харандаанд хvргэж гvйлгээд л дугаргачихдаг байжээ. Ингэж л тог, зайны мєнгєє хэмнэх тохиолдолд ч элбэг байж.

Киноны кадр.



"Ирээдvйгээс ирсэн зочид" киноны хальсыг цуглуулах ч бас маш сонирхолтой, басхvv сонин хобби байж дээ. Хvсэлдээ хєтлєгдсєн хvvхдvvд ийм хальсийг яаж ийгээд л олчихдог байсан агаад, цуглуулж, олон болгосныхоо дараа диафильм- проекторын тусламжтайгаар vздэг байжээ. Миний аав лав хvvхэд байхдаа ийм кадруудтай хальс олчихоод бєєн баяр болж байсан гэдэг.

Видео.


Яг одоо vзэхийг хvсч буй кинотой хуурцгаа нэгэн "дєрвєлжин хайрцганд" хийчихээд л vзээд сууж байна гэсэн бодол хvмvvсийг гайхуулж, баярлуулж байсан нь мэдээж. Учир нь хvмvvс дуртай киногоо vзэхийн тулд телевизийн сувгийн цагийн хуваарьт баригдан, хvлээж яддаг байсан юм. Цєєн хэдхэн кино хvлээлгэж хvлээлгэж, ахин дахин давтагдан гардаг байсан цагт видео тоглуулагч нь бєєн баяр хєєр авч ирэх нь ч тодорхой юм. Басхvv хvмvvсийг хамгийн их баярлуулж байсан зvйл нь: тэр vед хориотой байсан янз бvрийн утга санаатай кинонуудыг нууцаар vзэх явдал байсан ажээ. Харамсалтай нь тухайн vеийн нийгмийн байдлаас болж цагдаа нар ихэд хориглодог байжээ.
Видео тоглуулагчтай айлуудын орцны гэрлийг таслан /хуурцгийг тог тасарсан vед гарган авах боломжгvй байсан/ гэрт нь дайрч ороод, тоглуулагчийг нь эвдлээд хуурцгийг нь шалгадаг байжээ. Харин хориотой кино vзэж байсан хvмvvс байраараа нэг "шившигт унаж", бєєн хохирол амсдаг байсан гэнэ. Сvvлдээ европ киног 50 копейкоос- 1.5 рублийн хєлстэйгєєр vзvvлдэг нууц театрууд /жижигхэн салон маягийн/ бие болж байсан юм байна. Хамгийн их хvн vздэг бєгєєд хамгийн их хориотой байсан кино нь эротик агуулгатай нь байсан аж.

Энгэрийн тэмдэг.



Хєгжмийн ертєнцийн алдартнууд, кино жvжигчдийн зурагтай, янз бvрийн зvйр vг бvхий энгэрийн тэмдэгнvvд гэнэт л моданд орж эхэлжээ. Хувцас, цvнхээрээ нэг ийм тэмдэг зvvчихсэн хvнийг хараад биширнэ vv гэхээс биш, гайхдаггvй л байж.

Чихэвчний хєгжим

Хаа ч байсан авч явах боломжтой, єєр хvнд биш, зєвхєн єєрт нь сонсогдох хєгжим тоглуулагчтай байна гэдэг нь хvн бvхний мєрєєдєл болж, залуус vvний тєлєє амиа  ч єгєхєд бэлэн байсан нь нууц биш ээ. Анхандаа орос ахын vйлдвэрлэсэн бvдvvн баараг, хvнд тєхєєрємж л дэлгэрч байсан агаад сvvлрvvгээ жинхэнэ walkman брэндийн, арай боловсронгуй тєхєєрємжийг худалдан авах боломжтой болсон байна.

Бохь



Монголд байгаагvй бохь гээч юм нь СССР-ийн нутаг дэвсгэрт дєрвєн янзын амттай л байдаг байсан бєгєєд, хамгийн гоё санагддаг нь гадаадаас оруулж ирсэн нь байж. Ховорхон олддог бохийг тэр болгон єєртєє авч чаддаггvйгээсээ болж, залуус янз бvрийн аргаар хиймэл "бохь" хийж жалир жалир жажилдаг байжээ. Тэд шvдний оог пааран дээр хатааж байгаад жажилдаг байжээ. Ходоодны vйл ажиллагаанд муу нєлєєтэй гэдгийг нь мэдсээр байж vvнийг хэрэглэдэг байсан залуусын эцсийн зорилго нь "орчин vеийн, цоглог" залуу хvн болж харагдах гэсэн хvсэлтэй нь холбоотой байж.

Лаазалсан шар айраг



Лаазалсан шар айраг бол жинхэнэ гайхуулах шалтгаан байж дээ. Кинон дээр л элбэг гардаг энэ бvтээгдэхvvнийг лаазнаас нь ууж байгаа хvн л маш ганган, тансаг амьдралтай нэгэн болж харагддаг байсны сацуу гал тогоондоо тусгай тавиур гарганд, хоосон лаазнуудыг нь цуглуулдаг айлууд олон байжээ.

Компьютер тоглоом



Энгийн хуурцгийг тусгай тоглуулагчид хийж компьютер тоглоом тоглож болдог байсан гэдэгт итгэх хvн єнєєдєр бараг олдохгvй биз ээ. Зурагтыг монитор болгон ашиглаад, ийм тєхєєрємж, хуурцаг хоёрын тусламжтайгаар видео тоглоом яаж тоглож болдог байсан нь vнэхээр сонирхолтой юм. Ийм тоглоомыг зєвхєн зориулалтын "компьютерийн тєв"-vvдэд л очин тоглох боломжтой байжээ.

Кола


Кола, Пепси хоёр бол дэлгvvрvvдэд зарагддаг байсан ч, хамгийн vнэтэй хамгийн тансаг "улаан уснууд" байжээ.

"Єрнийн химич" хэмээх багажны цуглуулга.



Энэхvv багажны цуглуулганы тусламжтайгаар элдвийн бодис хольж єєрийгєє алхимич гэж тєсєєлєх дуртай хvмvvс ч нилээд байжээ. Мэдээж хамгийн тvрvvнд vvний заавар нь алга болдог байсан байна. Химийн багажтай олон цаг ноцолдсоны vр дvнд нь хvчилд тvлэгдсэн футболк, лимонтой ундаа л байдаг байв.

Бvрэн хэмжээний хvvхэлдэйн кино



Тэр vедээ нvдний гэм байсан бvрэн хэмжээний хvvхэлдэйн кино нь ид хvчээ авч байжээ. "Цаг хугацааны баримлын шавар" хvvхэлдэйн киног лав 12 удаа vзсэн гэж ярих нь энvvхэнд гэнэ шvv.

Квас



Зун болмогц манай хотын гудамжинд элбэгшдэг жижиг хэмжээний ёмкостьтой квас хэмээх хvйтэн ундаа нь тэр vедээ коланаас ч илvv амттай, басхvv тансаг ундаа байжээ. Сэнжтэй, том аягатай квасыг 6 копейкоор зардаг байсан байна.

"Жолооны ард" хэмээх машин шиг тоглоом


Эргэлдэн хєдєлдєг, машин шиг энэхvv тоглоом нь тун ч сонирхолтой таатай соронзон тєхєєрємж байсан байна. vvгээр тоглож байсан хvмvvс санаж байгаа байх аа. Энэ нь байрнаасаа хєдєлдєггvй ч гэсэн эргэлдэх, vсрэх мэдрэмжийг бодит мэт тєрvvлдэг байснаараа онцлог.

Араб тамхи


Хаа байсан Араб улсаас тамхи авч ирэх санаа хэний толгойд тєрснийг хэн ч мэддэггvй байсан ч, залуу хvмvvс vvнийг хэрэглэх тун дуртай байж ээ. Учир нь гоёмсог тод єнгийн хайрцагтай, "фирм"-ийн тамхи татдагаараа охидыг єєртєє татах арга нь энэ байжээ.

2х2 телевизийн суваг



Энэ нь Оросын телевизийн салбарт маш том дэвшил авч ирсэн, анхны хєгжмийн суваг болж, залуусыг байлдан дагуулж байжээ. Энэ сувгийн тусламжтайгаар л Savage, Duran Duran, Sabrina, Alphaville, Мальчишник зэрэг хамтлагууд олонд танигдаж, эд гялалзаж явжээ. Уянгалаг хєгжмийн аянд эргэдэх 2х2 сувгийн эмблем бvхий шторк нь залуусыг соронзон мэт татан хуулируулдаг байж.

Скейтборд.


Тэр vеийн Зєвлєлт Холбоот улсын хувьд нvдний гэм байсан бас нэгэн зvйл бол скейтборд юм. vvн дээр гулгаж чаддаг хvн тун ховор байсан ч, скейтбордтой байх нь хєвгvvдийн єдрийн бодол, шєнийн зvvдийг эзэгнэсэн мєрєєдєл нь болдог байжээ. Орчин vеийнхээр бол "Жигули" маркийн тємєр хєлєг л гэсэн vг гэнэ.

Шинэ Жилийн чихрийн цуглуулга

Энгийн ирис-нээс авахуулаад, иштэй чихэр хvртэл маш олон янзын чихрийг дотроо агуулсан, кремль хэлбэртэй чихрийн цуглуулга их дэлгэрч байжээ. Гэрийн эзнvvд єєрийн дуртай чихрээ хоорондоо солилцдог байж.

Удирдлагатай танк

Нэг их гоёмсог хийцтэй биш ч гэсэн удирдлагатай гэдгээрээ хvмvvсийг хуулируулж байсан энэ тоглоом нь буудаж, хєдєлж, дуу гаргадаг байснаараа маш онцлог гэнэ.

Цасан дээр явагч


Эхэндээ энгийн нэг чарга шиг байсан энэ цаснаа явагч нь сvvлдээ хєлний тавиур, машиных шиг жолоотой болсноороо vнэхээр "тансаг" хэрэглээ болжээ. Зарим хvvхдvvд vvгээрээ машины араас чирэгдэн зугаацдаг байж.

Электрон цаг
 


Цагтай байна гэдэг нь хvн бvрийн мєрєєдєл байж. Тэгвэл тэр vеийн нийгэмд энгийн цаг модноос гарч, электрон цагтай хvн л жинхэнэ эр хvнд тооцогддог байжээ. Энэ цагнууд нь сэрvvлэгний аяны багтаамж, загвар дизайнаараа ангилагддаг байсан юм байна.

Зайрмаг



Хvн тєрєлхтєний хамгийн аугаа нээлтvvдийн нэг, амт, єєдрєг байдлыг бэлэглэгч зайрмаг гээч амттан нь тухайн vед бас л ховор бєгєєд хэдхэн сонголттой байжээ. Пломбир, Эскимо зэрэг сvvтэй зайрмагууд жигнэмэгэн савтай, харин жимстэй нь цаасан савтай байж. Харин лакомка нь идэхэд маш тєвєгтэй мєхєєлдєс байсан гэдэг. Нуруундаа зайрмагтай хайрцаг vvрсэн хєгшин хадагтай нар бол зайрмаг тvгээгчид юм. Социализмын vеийн орост очиж байсан хvмvvс тэндэхийн зайрмагны амт, худалдагч нарынх нь ааштай царайг санах биз ээ.


Зохиолч Волков-ын номнууд.


Тэр vеийн орос гvрний нийгэмд хамгийн их гvйлгээтэй байсан ном нь зохиолч Волковын "Урфин Жусийн модон цэргvvд", "Шаргал манан", "Орхигдсон шилтгээний нууц"  зэрэг бvтээлvvд нь юм. Бусад зохиолчдын атаархлыг тєрvvлэм эрэлт хэрэгцээтэй асан эдгээр цуврал номнуудыг хvvхдvvд хоорондоо дамжуулан уншиж, эргэж єгєєгvй нэгнийгээ зодох нь холгvй байдаг байжээ.

"Могой"- оньсон тоглоом
 


Толгойгоо ажиллуулж, цаг vрэх маш зєв арга байж. Vvгээр янз бvрийн дvрс vvсгэж тоглодог байсан юм байна.

Жvvсний сав.



 Бараг дэлгvvр болгонд л жvvс, сvv амсуулдаг тусгай хэсэг байсан бєгєєд маш сонирхолтой хэлбэр бvхий саванд хийж єгдєг байсан гэнэ.

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()